Иргэд цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй боллоо
- 2016-04-08
- Үнэн
- 0

Хувь иргэнийг гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг илэрхийлдэг цагдаагийн газрын тодорхойлолтыг хувь хүн авах шаардлагагүй болжээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Цагдаагийн газрын тодорхойлолтыг хувь хүнд өгөхөө больсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/12 дугаар тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа олгох заавар”-ыг шинэчлэн баталсан. Монгол Улсын хууль тогтоом жийн хүрээнд иргэний ялтай эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага нь албан бичгээр ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвд хандсан тохиолдолд иргэний ялтай эсэх тодорхойлолт олгож байхаар болсон. Ингэснээр хувь хүнд тодорхойлолт олгохооргүй бол сон. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн өөрөө биш, эрх бүхий төрийн байгууллагууд манайхаас тодорхойлолт авна гэсэн үг. Тухайн иргэнээс лавлагаа хүссэн байгууллага ЦЕГ-т албан бичгээр мэдэг-дэх хуудас явуулна. Үүний дагуу тухайн иргэний тодорхойлолтыг гаргаж өгнө.
-Албан бичиг ирүүлсэн байгууллагад хэдий хугацааны дотор лавлагаа гаргаж өгөх боломжтой вэ?
-Тухайн байгууллага манайд албан бичиг ирүүлсэн тохиолдолд тодорхойлолтыг шууд гаргаж өгөх боломжтой. Иргэдийн зүгээс цагдаагийн байгууллага чанга болсон, ажил удаж байна гэх зэргийн гомдол ирж байгаа. Ялангуяа гадаадад ажиллаж амьдрах, сурч боловсрох, эмчилгээ хийлгэх, БНСУ-ын визийн хугацаатай холбоотой иргэн ч цөөнгүй байна.
-Тухайн байгууллага иргэний лавлагаа хүсэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Иргэний үнэмлэхийн хуул бар, ургийн овог, эцэг, эхийн болон тухайн хүний нэр, хүйс, регистерийн дугаар, лавлагаа авах эрх зүйн үндэслэлийг агуулсан ал бан бичиг, үйлчилгээний төлбөр тушаасан баримтыг ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвд ирүүлснээр лавлагаа авах боломжтой болно. Орон нутагт тухайн аймгийнхаа цагдаагийн байгууллагаар дамжуулан ав-на. Харин лавлагааны хураа-мж 1000 төгрөгийг иргэн өөрөө ЦЕГ-ын дансанд хийсэн байх ёстой.
-Өдөрт хэчнээн байгууллага тодорхойлолт хүсч байна вэ?
-Өдөрт дунджаар 800-1000 гаруй хүн тодорхойлолт хүсдэг. Аялал жуулчлал, зуны амралт, гадагшаа ажилчин гаргах үед тодорхойлолт хүсэгчдийн тоо эрс нэмэгддэг. Дээрх тоо нэг дахин нэмэгддэг гэж хэлж болно.
Д.Нэргүй

Сэтгэгдэл (1)
zailaach ee (202.179.18.61)
ene gej neg baliar ineesen hun bn aa