“Боко Харам”-ын шоронгоос 2000 хүнийг суллав

 

        Камерун, Чад, Нигерийн хилийн орчим байрлаж байсан “Боко Харам” бүлэглэлийн шоронд хоригдож байсан 2000 хүнийг сулласан байна. Мөн үеэр тус бүлэглэлийн 300 орчим алан хядагчийг баривчилсан талаар албан ёсоор мэдээллээ. Энэхүү цэргийн ажиллагаанд Нигери, Чад, Нигер болон Камеруны арми оролцжээ. чөлөөлсөн иргэдийг Нигерийн хилээс Камеруны Мора дахь бааз руу шилжүүлсэн байна. Мөн Нигерийн хэдэн зуун дүрвэгсдийг Камеруны талд хүлээлгэн өгчээ. Улмаар Камерунд дүрвэгсэд болон орон гэргүй хүмүүсийн тоо 150-200 мянгад хүрч нэмэгдсэн байна. Тэдгээр хүмүүст тусламж үзүүлэх хүмүүнлэгийн ажилтнуудыг Камерун руу өнгөрсөн арванхоёрдугаар сараас илгээж эхэлжээ. Тус улс дахь хүмүүнлэгийн ажилтны тоо 2000-д хүрсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)