“Нисванис”-ын 20 жилийн ойн тоглолт өнөөдөр болно
- 2016-04-09
- Энтертайнмент
- 0

Нисванис хамтлаг төрсөн өдрийн тоглолтоо хорь дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус хамтлагийн зохион байгуулах “Нис нис” фестиваль энэ өдрийн 15.00 цагт "One Event Hall" –д эхлэн 04.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нисванис хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулагджээ. Үүнээс хойш жил бүр төрсөн өдрийн тоглолт хийсээр ирсэн. Тус тоглолтоо хорь дахь жилдээ өнөөдөр зохион байгуулах гэж буй юм. Төрсөн өдрийн тоглолт хэлбэрээр зохиогддог байсан эл тоглолтоо сүүлийн таван жилийн хугацаанд “Нис нис” фестиваль болгон өргөжүүлсэн. Энэ удаад хамтлагийн хорин жилийн ой тохиож буй учраас тус наадмын хүрээг өргөжүүлэх зорилгоор "Хурд", "Харанга" хамтлагийг урьж оролцуулахаар төлөвлөжээ.
Тус хамтлаг 20 жилийн хугацаанд гурван цомог гаргасан байна. Тав дахь шинэ цомог болох “Гар хангалга” цомгоо тоглолтын үеэр танилцуулах юм. Шинэ цомогт “Сэтгэл хөдлөнө”, “Далд оюун ухаан, “Аабан бээбэн”, “Чөтгөр бид хоёр” гэх зэрэг 12 дуу багтжээ.
О.Түвшин

Сэтгэгдэл (1)
(103.57.92.85)
T1 xamtlag. xuuramch jeans