Нийтийн тээврийнхэн санхүүжилтгүйгээс үйлчилгээгээ зогсооход хүрчээ
- 2016-04-11
- Үнэн
- 0

Нийслэлд нийтийн тээв рийн үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй хувийн аж ахуйн нэгж бий. Тэд өнгөрсөн бямба гаригаас эхлэн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс санхүүжилт нэхсэн утга бүхий уриа лоозонг үйлчилгээнд явж буй автобуснуудын эргэн тойронд наажээ. Лоозонд “Нийслэлийн Засаг дарга аа, I улирлын зардлын санхүүжилтийг өгөөч ээ. Цалингаа тавья. Өрөө төлье” хэмээн бичсэн байна. Өнгөрсөн оны долдугаар сараас нийтийн тээврийн салбарт ухаалаг тээврийн систем нэвтрүүлж, үйл ажиллагааны зардлыг төрөөс санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлсэн.
Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сард эрх зүйн акт гараагүй гэдэг шалтгаанаар санхүүжилт өгөөгүйгээс ний тийн тээвэр хоёр хоног үйлчилгээгээ зогсоосон билээ. Харин өнгөрсөн оны ар ванхоёрдугаар сарын 31-нд тэдэнд санхүүжилтийг олгосноор нийтийн тээврийнхэн өмнөх өрөө төлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн гэдэг. Гэтэл он гарснаас хойш буюу I улирлын санхүүжилтээ өгөхгүй байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээ зогсоход хүрээд байгаа аж. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд I улирлын санхүүжилтээ аваагүйгээс түлш шатахууны өрөнд орж, цаашид үйл ажиллагаа явуулах аргагүйд хүрчээ. Шатахуун им портлогчид нийтийн тээв рийн компаниудад өрөө төлөхгүй бол дахин шатахуун зээлээр өгөхгүй гэх мэдэгдлийг удаа дараа өгчээ.
Иймд сан хүүжилтыг нэн даруй олгохгүй бол ирэх долоо хоногоос нийтийн тээврийнхэн үйлчилгээгээ зогсоохоос өөр ар гагүй байдалд хүрснийг дуулгалаа. Том оврын автобусны үйлчилгээ эрх лэгчдийн хол бооны дэд дарга Д.Дамдинсүрэн “Энэ бол ажил хаялт биш. Шатахуунгүйгээс арга буюу зогсох байдалд хүрээд бай-на” гэв. Автобусны жолооч дунджаар 700 мянган төгрөгийн цалинтай. Шагналт цалинтайгаа 900 орчим мянган төгрөгийн цалин авах ёстой аж. Гэтэл санхүүжилтгүйгээс олонхи компани ажилчдынхаа цалинг гурван сар өгөөгүй байгаа юм байна.
Зарим компанийн хувьд ажилчдын цалингаа дутуу хагас өгч байгаа ч шатахууны өрөө огт төлж чадахгүйд хүрээд байгаа аж. “Блюбус” компанийн захирал Б.Алтанцэцэг “Бид I улирлын санхүүжилтээ бүрэн авч чадаагүйгээс зогсоход хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд бага хэмжээний нөхөн олговор өгсөн ч тэр нь харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн орлогоос хамаардаг. Тиймээс урьдчилгаа болгож өгсөн санхүүжилт нь ажилчдын хоол, цалин, сэлбэг, тосол масло, шатахуун гээд энэ бүх зардлын алинд нь ч хүрдэггүй. Манай компанийн хувьд хамгийн түрүүнд жолооч нарын цалинг өгдөг. Жолоочийн цалинг өгч байж ажилд нь гаргана. Бид аль болох үйлчилгээгээ зогсоохгүй гээд яваад байгаа.
Гэвч ирэх долоо хоногоос зогсч магадгүйд хүрээд байна. Ер нь шатахууны компаниуд л мэднэ. Шатахууны компаниуд шатахуун өгөхгүй гэвэл бид зогсохоос өөр аргагүй” гэв. Зорчигч тээврийн нэгтгэл ажилчдынхаа цалинг өгч байгаа ч түлшээ зээлээр авдаг байна. Өнөөдрийн байдлаар гурван тэрбум төгрөгийн шатахууны төлбөрийн өртэй байгаа аж. Харин хувийнхан их хэмжээний өр үүсгэж чаддаггүй байна. Авсан мөнгөө шатахууны өрөндөө өгсөөр ажилчид нь цалингүй үлддэг гэнэ. Журмаараа энэ сарын 10-д гэхэд нийслэлээс бүх санхүүжилтээ өгсөн байх ёстой аж. Гэвч аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн нэгдүгээр сард дөрвөн тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговор гэж өгөх байсан ч талыг нь өгсөн байна. Харин хоёр гуравдугаар сард огт өгөөгүй байна. Тиймээс 10 гаруй хонгийн өмнөөс Том оврийн автобусны үйлчилгээ эрхлэгчдийн хол бооноос нийслэлийн Засаг даргад “Бидний санхүүжилтийг бодитоор тооцож олгож өгөөч ээ” гэх шаардлагыг өгчээ.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (0)