Х.Баттулга: Үүнийг захиалсан хүмүүс удахгүй тодорхой болно

 

        УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл тархсаны дагуу иргэд Баянгол зочид буудлын өмнө цугларч эсэргүүцэл илэрхийлсэн. Харин тусгайгийн болон цагдаагийн алба хаагчид “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийж, нягтлах шаардлагатай баримтуудыг авч явснаар иргэд тарлаа.

 

Бичиг баримтыг авч явсны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын гишүүд мэдээлэл хийв.

 

УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээллийн эхэнд “Анх тусгайгийн болон цагдаагийн олон алба хаагчид ирснийг миний өмгөөлөгч, “Та нар энэ олон хүмүүсээ явуулахгүй бол үймээн гарах магадлалтай байна” гэснээр зарим алба хаагчдаа явуулсан. “Хэдэн сарын өмнө “Төмөр замын” гэх тодотголоор эхэлсэн энэ хэрэг улам бүр даамжирч хувийн компани руу хүртэл орж байгаад харамсаж байна. Үүнийг захиалсан хүмүүс удахгүй тодорхой болно” хэмээв.

 

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Бичиг баримт шалгах асуудал дээр ингэж олуулаа ирж сүржигнэх шаардлага байхгүй. Цагдаагийн байгууллага хэдийгээр хууль хэрэгжүүлэх гэж байгаа боловч энэ мэтээр эмх замбараагүй байдал үүсгэж, олон түмний амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй” гэлээ.

 

“Тавантолгойн 98 хувийг гадаадын аж ахуйн нэгжид өгөх гэж байсан гэрээг зогсоосонтой холбоотой ийм асуудал үүсч байгаа гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэв. Тэрбээр,“Тавантолгой төслийг шийдвэрлэх хүртэл энэ асуудал үргэлжилнэ. Үүнийг шийдэхгүйгээр энэ маягаараа үргэлжлэх юм бол баривчлагаа явагдаж магадгүй. Энэ хэрэгтэй холбогдуулан жирэмсэн, нялх хүүхэдтэй эхчүүдийг баривчилж байсан. Сая УИХ-ын гишүүд хамт байсан тул баривчлагаа болсонгүй" гэлээ.. 

 

УИХ-ын гишүүн Г.Уянга, “Компанийн санхүүгийн тайланг шалгахын тулд хэт олон цагдаа дагуулж ирснээс болж их сүртэй байдал үүслээ. Энэ шалгалт их улс төржсөн хандлагатай болж байна. Дотор байсан бидний хэдэн гишүүд “Тавантолгойн маргаан, Төмөр замын гэрээний асуудлын талаар хэлэлцээд, Хууль зүйн байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийх нь зөв байх гэсэн шийдэлд хүрсэн. Ер нь энэ мэт эрх баригчдын хоорондын зодоон улс төрийн систем нуралтад орж буйг харуулж байна. Энэ байдлаараа одоогийн төр цаашид засаглах боломжгүй боллоо. Төрийн толгойд олигархи бүлэглэл гарч, орд, баялгаа хувааж идээд, эцэст нь нэг нэгнээ мэрдэг энэ байдлаас гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр арга байхгүй” гэжээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • 000 (202.179.24.214)

    2016-04-12

    Hychnii baigyyllagiin huchgyidel mafiin umni suhurch haragdab

  • irgen (202.126.91.101)

    2016-04-12

    Ene Buh Yum Ch.Saikhanbilegees , Bolj baigaa yum , Erthen Salsan Bol iim Yum Bolohgui Baisan ! Ogzruulah Estoi Baisan ! " Ch.ElbegSaikhan " - Ene hoeriin hiij baiga yum shyy !

  • zochin (112.72.12.11)

    2016-04-12

    Aih yum baihgui bol zugeerl shalguulcbih aa

  • зочин (112.72.12.24)

    2016-04-12

    Айх м байхгүй бол зүгээрл шалгуулчихаач дээ тэгээд л ард түмэн ойлгоно шүү дээ

  • zochin (202.126.91.101)

    2016-04-12

    Ene Buh Yum - Ch.Saikhanbilegees Bolson Erthen Salsan Bol iim Yum Bolohgui Baisan ! Mash Tom Ayul Nyyrlej bna da ! " Ch.ElbegSaikhan " ene hoeriin hiij baigaa yum !

  • (49.0.204.56)

    2016-04-12

    Тусгайгийнханы машин явган хүний замын хашлага даван дээр нь явж байна торгож оноо хасах уу

  • AX (122.201.19.30)

    2016-04-12

    Yadarsan toriin Zadarsan tsagdaa Ardchilal, Hunii erhiig zurchij baina.

  • (202.179.27.76)

    2016-04-12

    Элбэгдоржийг эргүүлэн татах хэрэгтэй ард түмэн сонгосон ард түмний төлөө ийм ерөнхийлөгч одоо хэрэггүй байна