Нагасаки хотын дарга Б.Обамаг урьжээ

 

        Японы Нагасаки хотын дарга АНУ-ын атомын бөмбөгдөлтийн хор уршиг арилаагүй байгаа тухай мэдэгдээд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хотдоо урьсан байна. Нагасаки хотын мэр Томихиси Тауэ энэхүү урилгаа“Их7”-ийн орнуудын Гадаад хэргийн сайдуудын хүндэтгэлийн уулзалтын үеэр Япон дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнаар дамжуулан уламжилжээ. Тэрбээр “АНУ тэргүүтэй орны Гадаад хэргийн сайдууд атомын бөмбөгдөлтийн хор хөнөөлийг амссан хотод зочилсон нь чухал үйл явдал боллоо. Ирэх сард болох “Их7”-ийн удирдагчдын уулзалтын үеэр АНУ-ын Төрийн тэргүүнийг Нагасаки хотод зочлохыг урьж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Хирошима, Нагасаки хотын удирдлагууд олон жилийн турш АНУ-ын Төрийн тэргүүнийг нутагтаа урьсан билээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)