“Wonder baby” загварын шоунд оролцох бяцхан моделиуд тодорчээ
- 2016-04-12
- Энтертайнмент
- 0

Азийн загварын агентлагаас анх удаа зохион байгуулсан, "Wonder baby Mongolia 2016” бяцхан моделиудын загварын шоу явагдаж шилдэг моделиудаа шалгарууллаа.
5-11 насны 33 бяцхан хүүхдүүд тав хоногийн сургалтанд хамрагдаж бэлтгэгдээд өнгөрөгч амралтын өдрүүдэд Fashion TВ-ийн зааланд өрсөлдлөө.
Шилдэг цомын эздээр М.Гэрэлтэх, С.Содонгоо, Э.Сэлэнгэ, Б.Одмаа, Ж.Иохен-Бишрэлт, Марал-Үжин нар Шанхайд зохиогдох олон улсын "Wonder baby” шоунд оролцохоор боллоо. Удахгүй шилдэгүүд маань Хөх хот, Шанхай хотууд руу хөлгийн жолоог зална.
Санаачлан зохион байгуулсан "Азийн Модел Агентлаг”-ийн хамт олон, тэргүүн Ч.Содтуяад нийт эцэг эхчүүдийн өмнөөс баяр хүргэжээ. Мөн хамтран зохион байгуулж тусалж дэмжин, нүүр царайгаа тодруулсан "Наран Kids” тоглоомын их дэлгүүр, "Тод Гамнам” хүүхдийн эмнэлэг өөрийн нүүр царайг тодруулж ивээн тэтгэсэн байна.
О.Түвшин

Сэтгэгдэл (0)