Кейко Фухимори сунгаанд тэргүүллээ

 

        Перу улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал асуулгад баруун төвийн үзэлт “Ард түмний хүч” намаас нэр дэвшсэн Кейко Фухимори тэргүүлсэн байна. Кейко Фухимори нь авлигын хэргээр 25 жилийн ял эдэлж буй Перугийн удирдагч асан Альберто Фухиморийн охин юм. Кейко Фухимори Ерөнхийлөгчөөр сонгогдвол шоронд хоригдож буй эцэгтээ өршөөл үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэрбээр“Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, эцгийгээ гэм зэмгүй гэдгийг нотлох гэсэн юм. Перучууд одоо ч миний эцгийг дэмждэг гэдэгт итгэлтэй байна” хэмээн Перугийн телевизид ярилцлага өгөхдөө хэлжээ. Энэ жил 40 настай Кейко 2006 онд болсон парламентын сонгуульд нэр дэвшиж, улсынхаа түүхэнд хамгийн олон буюу 700 мянган хүний санал санал авчээ. Кейкогийн ойрын өрсөлдөгч нь “Өөрчлөлтийн төлөөх перучууд” намаас нэр дэмшсэн Педро Пабло юм. Тэд ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчид аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (124.158.92.16)

    2016-04-13

    10 jiliin omno heden japan cagaachilj ochood buh buzinessiig n atgaad eronhiiloghc bolson baisaniig amerikuud arai gej corrupctai holboj baij 1 nutgiin indianiig gargaj irsen . Odoo ohind n perugiin indianuud ilagdavaa

  • (124.158.92.16)

    2016-04-13

    10 jiliin omno heden japan cagaachilj ochood buh buzinessiig n atgaad eronhiiloghc bolson baisaniig amerikuud arai gej corrupctai holboj baij 1 nutgiin indianiig gargaj irsen . Odoo ohind n perugiin indianuud ilagdavaa

  • (124.158.107.20)

    2016-04-12

    Ядаж хүний нэрийг зөв бичиж баймаар юм. Фүжимори Кэйко гэдэг Япон гаралтай Перугийн иргэн