С.Лавров Жон Керритэй утсаар ярив

 

        Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар энэ сарын 10-нд утсаар ярьжээ. Тэд Сирийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн Уулын Карабахт мөргөлдөгч талуудын гал зогсоох хэлэлцээр амжилттай хэрэгжиж буйд баяртай буйгаа илэрхийлжээ. Оросын Гадаад хэргийн яамны сайтад мэдээлснээр, С.Лавров“Исламын улс” зэрэг террорист бүлэглэлд өгөх цохилтоо эрчимжүүлэх ёстой гэжээ. Террорист бүлэглэлүүдийн эсрэг хамтарсан арга хэмжээ авах, Сирийн хилийн гаднаас зэр зэвсэг, зэвсэгт хүч нэмж татахыг хориглохыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна. Түүнчлэн хоёр тал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч Стаффан Де Мистурагийн Сирийн асуудлаарх шинэ ээлжийн Женевийн энхийн хэлэлцээрийн төлөө гаргасан хүчин зүтгэлийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)