Орон сууцны үнэ өмнөх оноос 10.9 хувиар буурсан байна

 

        Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-/ ОСҮИ/-ийг танилцууллаа. ОСҮИ гуравдугаар сард 4.5 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Дээрх үзүүлэлт 12 сарын өмнөхтэй харьцуулбал 10.9 хувиар буурчээ. Тодруулбал, шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ гуравдугаар сарын байдлаар хоёр сая41 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 0.1, өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт болов. Харин хуучин орон сууцны үнийн индекс 2.8 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.4, оны эхэн үетэй харьцуулбал 1.3, өнгөрсөн оны мөн үеэс 13.8 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Зах зээлд хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сард80 сая 722 мянган төгрөг болж өмнөх сараас 0.4, өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар буурсан байна.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)