Игорь Сечинийн компани улсдаа тэргүүллээ

 

        Игорь Сечинийн удирддаг “Роснефть” ОХУ-ын хамгийн үнэ цэнэтэй компани боллоо. Энэ долоо хоногийн эхээр газрын тосны үнэ өсч, тус компани зах зээлийн үнэлгээгээр “Газпром”-ийг давсан байна. Түүнчлэн “Роснефть”-ийн хувьцаа Лондоны Хөрөнгийн бирж дээр 4.2 хувиар өсчээ. Газрын тос болон байгалийн хийн салбар ОХУ-ын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд Төрийн өмчит энэ хоёр компанийн хувьд зах зээлийн голлох хэсгийг бүрдүүлдэг аж. Газрын тос, байгалийн хийн үнэ буурсан ч рублийн ханш тогтвортой байгаа нь Оросын үндэсний компаниудыг хэвийн ажиллахад нөлөөлж байна. ОХУ-ын Засгийн газар энэ жил “Роснефть”-ийн хувьцааны 19 хувийг хувьчлан төсвийн алдагдлаа нөхөх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)