Москвагийн музей муур ажилд авчээ
- 2016-04-13
- Дэлхий
- 0

Москвагийн Серпуховскийн түүх, уран зургийн музей муур ажилд авсан байна. Марай нэрт муур тус музейн хамгаалалтын албанд хүчин зүтгэж, олноор үүрлэсэн хархыг устгаж эхэлжээ. Музейн ажилтан Нина Стрелковагийн ярьснаар, Марай Покровскийн сүмд 2014 онд хамгаалагчаар ажиллаж эхэлсэн туршлагатай муур аж. Серпуховскийн музейн хархыг устгах үүргийг Москвагийн музейн холбооноос Марайд даатгасан байна. Марай үүргээ амжилттай биелүүлж эхэлсэн ба музейд үүрлэсэн хархны тоо эрс цөөрчээ. Мөн Марайтай гэрэл зургаа авахуулах гэсэн хүмүүс Серпуховскийн музейд олноор ирэх болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (1)
(122.201.31.75)
ÑÐ¼Ð°Ñ Ñ Ó©Ó©ÑÑ Ó©Ð½ амÑÑан бÑ.