“Бүү март” кино энэ сарын 15-нд нээлтээ хийнэ

 

        Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэгддэг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны  ажил, амьдарлын тухай өгүүлсэн "Бүү март" уран сайхны киног энэ сарын 15-нд 18:00 цагаас "Хүннү молл"-д нээхээр болжээ. Киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажилласан бол голлох дүрүүдийг Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар,  Г.Мягмарнаран нар бүтээжээ.Дашрамд дурдахад, энэхүү киног бүтээхдээ архивын протоколд тулгуурласан төдийгүй 30 хувийг компьютер графикаар бүтээжээ. Ерөнхий зураглаачаар нь АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажиллажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)