Нөөцийн мах бэлтгээгүйгээс махны үнэ 2000 төгрөгөөр өсчээ
- 2016-04-14
- Нийтлэл
- 0

Жил бүрийн хаврын саруудад махны үнэ чангардаг. Таван хошуу малынхаа махыг хүнсний гол хэрэглээ болгодог монголчуудад махны үнэ үргэлж анхаарал татдаг. Хавар махны үнийн өсөлтийг тогтворжуулж, нөөц бий болгохоор Засгийн газраас “Мах-ны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан.
Гэтэл энэ онд нөөцийн махыг бэлтгэж худалдаанд гаргасангүй. Улмаар махны үнэ нэмэгдсэнд иргэд бухимдаж эхэллээ. Бид махны үнэ ямар байгааг иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг “Хүчит шонхор” захаас сурвалжиллаа. Энд үхрийн шинэ мах нэг кг нь 8000-9000, хониных 7000-8000, ямааных 5000-6000, адуу ных 5500 төгрөгийн ханштай байна. Энэ нь гурван сарын өмнөхөөс 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин зоорины мах шинэ махны үнээс 1000 орчим төг рөгийн татуу байв. Тус захын байнгын үйлчлүүлэгч Чингэлтэй дүүргийн иргэн Н.Жаргал “Махны үнэ ингэж огцом өссөн нь бидний амьд ралд эрс ачаалал өгч байна. Гурван сарын өмнө 10 мянган төгрөгөөр 2-3 кг мах авч байсан бол одоо нэг кг-ыг л авч байна. Ялангуяа энэ жил хямрал гээд иргэдийн амьдрал хэцүү байхад махны үнэ нэмэгдэж буй нь өнгөрсөн намар нөөцийн мах бэлтгээгүйтэй шууд холбоотой. Нөөцийн мах байсан бол ченжүүд махны үнийг нэмэхгүй байсан” хэмээж байлаа. “Хүчит шонхор” захын мах ны худалдагч С.Сүхбат “Мах ны үнэ нэмэгдсэнд иргэд их бухимдалтай байгаа. Монгол чуудын хоолны гол материал бол мах шүү дээ. Тиймээс аргагүйн эрхэнд л авч байна. Түүнээс гадна яс болон дайвар бүтээгдэхүүн авах хүний тоо эрс нэмэгдсэн. Хүмүүс шул сан яс хайж ирээд авч байгаа нь иргэдийн амьдрал үнэхээр доройтож байгаагийн тод жишээ. Гэтэл үүнийг төр, засаг нь“ийм зүйл байж л байдаг юм” гэсэн байдлаар хандаж, тоохгүй байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна” гэж халаг лаж байлаа.
МАХНЫ ҮНЭ ӨССӨН НЬ АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР АЧАА НЭМЛЭЭ
Бид “Хүчит шонхор”-оос гараад “Баянзүрх”, “Хархорин” захын махны үнийг судаллаа. Тус захуудад үхрийн мах нэг кг нь 8500-9800, хониных 6800-7300, ямаа 5000-5800, адуу 5700-6000 төгрөгийн хооронд байсан юм. Ерөнхийдөө хоёр захын махны үнэд хол зөрүү байгаагүй учраас нэгтгэв. Ийнхүү махны үнэ өсч буй талаар Баянзүрх дүүр гийн иргэн Л.Сүрэн “Би“Нарантуул” болон “Бэлх” захаас долоо хоногт хоёр удаа 2-3 кг мах авдаг. Арванхоёрдугаар сард нэг кг хонины мах 4500, ямааных 3500 төгрөг байсан бол одоо хонь 6800, ямаа нь 5000 төгрөг болсон байна. Барагцаалбал 2000 төгрөгөөр нэмэгдчихсэн. Ард түмний амьжиргаа ямар байгаа билээ. Өдрөөс өдөрт идэж уух, өмсч зүүх зүйлийн үнэ нэмэгдээд байвал амьдрал бүр доройтно шүү дээ. Нөөцийн мах ядарсан ард түмний амьдралд хэрэгтэй. Их дэм болдог байсан” гэсэн бол“Баянзүрх” захын махны худалдагч “Жил бүрийн хавар шинэ махны үнэ өсдөг. Мах хүмүүсийн байнгын хэрэглээ учраас худалдан авалт гайгүй хэвэндээ байгаа. Ноолуур гарч эхэлсэн учраас малчдын мөнгөний асуудал бага байх шиг байна. Ойрдоо мах орж ирэх нь ховордсон учраас үнийг бууруулах талаар ченжүүд ярихгүй байгаа. Манайд үхрийн ястай мах нэг кг нь 8500, цул 9500 төгрөг гэж байна. Өвөл махны үнэ хангалттай буусан. Цагаан сараас хойш махны үнэ 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн” гэсэн юм. Үндэс ний статистикийн газраас гаргасан дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн мэдээллээр махны үнэ ямар байгаа талаарх судалгааг үзвэл, хонины ястай мах нэг кг нь дунджаар 6920, үхрийнх 7970 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад зургаан хувиар буюу 475, үхрийн цул мах 530 төгрөгөөр өсчээ. Мөн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8799 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 435, хонины цулмах 550 төгрөгөөр өсчээ.

“МАХ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Иргэдийн хэлж буйгаар өнгөрсөн жилийн хувьд махны үнэ буурч, нийслэлчүүд хямд мах худалдан авах боломж бүрдээд байлаа. Гэтэл хүйтэнд хөрж, халуунд халж, дөрвөн улирлын хатуу бэрхэд нухлагдан аж төрөх малчдын хувьд эдийн засгийн хямрал болон мичин жилийн зуднаас урьтаж, малынхаа тоо толгойг цөөлж, үлдсэн хэдийгээ чанаржуулах гэсэнтэй холбоотойгоор махны үнэ буурсан бололтой. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ болсон. Энэ талаар Махны холбооны менежер И.Баттогтох “Өнгөрсөн намар нөөцийн мах бэлтгээгүй. Хавар мал туранхай байдаг учраас махны үнэ өсдөг. Энэ жил ч мөн ялгаагүй тэр жамаараа явж байна. Манай гишүүн компаниуд өөрийн мөнгөөр өнгөрсөн намар тодорхой хэм жээний мах нөөцөлсөн. Түүнийг одоогоор бага багаар зах зээлд гаргаж эхэлж байна. Энэ нь тухайн компаниуд ашиг олох зорилгоор л хийж байгаа зүйл шүү дээ. Төрөөс 26 компанитай гэрээ байгуулж “Мах” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Миний ойлгож буйгаар өнгөрсөн жил мах нөөцөлсөн компанитай гэрээ байгуулах юм шиг байна лээ. Гэхдээ тэр компаниудын нөөцөлсөн мах хүрэлцээгүйн дээр энэ яриад байгаа “Мах” хөтөлбөр нь хожимдож байна. Оны өмнө махны үнэ арай тогтвортой байх үед хөтөлбөрөө хэрэгжүүлэх талд илүү их анхаараад, яг өнөөдрийн байдлаар худалдаанд гаргачихсан бол махны үнэ тогтвортой хэвээрээ байх байлаа. Энэ хөтөлбөрийн санхүү, мөнгө нь хаана байгаа юм, бүү мэд. Зүгээр л цаасан дээрх тоо гэж би ойлгож байгаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ гэж байсан. Тэр нь хэзээ гарах нь тодорхойгүй байгаа юм” гэлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын 292 дугаар тогтоол буюу “Мах” хөтөлбөрийг баталжээ. Хөтөлбөрийг ХХААЯ хэрэгжүүлж, Хөгжлийн банкнаас санхүү жилт олгоно гэж заасан байна. Тодруулбал, яамнаас мах бэлтгэдэг компаниудын дунд сонгон шалгаруулалт зарлах ёстой. Харин Хөгжлийн банк арилжааны банкийг сонгон шалгаруулах үүрэгтэй. Ингээд яамнаас шалгаруулсан аж ахуйн нэгжид арилжааны банк жилийн 12.5 хувийн хүү тэй(Хөгжлийн банкнаас арил жааны банк руу 9.5 хувийн хүүтэй зээл олгоно. Арилжааны банк зээлийн маржиний гур ван хувиа нэмнэ) зээл олгох хөтөлбөр аж. Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд нөөцийн мах бэлдээд, хаврын цагт махны үнийг тодорхой төвшинд хазаарлах зорилготой байв. Бо дит байдалд уг хөтөлбөр юу болж буй талаар ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэг дарь “Манай яамны зүгээс гэрээ хийх аж ахуйн нэгжүүдээ сонгочихсон. Хөгжлийн банк арилжааны банкийг сонгон шалгаруулаад дуусмагц энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ” гэснээс өөр хэдэн аж ахуйн нэгж шалгарсан талаарх то дорхой мэдээллийг өгсөнгүй.
Ийнхүү махны үнийг тогтворжуулж байсан нөөцийн махыг өнгөрсөн жил бэлтгээгүй учраас махны үнээр “наадах” эсэхийг зөвхөн ченжүүд л мэдэхэд хүрчээ. Тэгвэл нийтээрээ бэлэн мөнгөний хомсдолд ор чихсон энэ үед махны үнэ өсвөл иргэдийн нуруун дээр ачаа нэмэхээс өөр тус бо лохгүй. Уг нь манай улс гурван сая хүн амтай. Харин малын тоо толгой энэ жил60 орчим сая хүрэх төлөвтэйг салбарын яамнаас мэдээлж байсан. Өө рөөр хэлбэл, манай улс хүн амаасаа20 дахин их толгой малтай гэсэн үг. Энэхүү дүн үзүүлэлтээс харвал ард түмэндээ хямд үнээр махаа борлуулах бүрэн боломжтой баймаар. Харин тийм хү сэл сэтгэл малчид болон ченжүүдэд байх эсэхийг тэнгэр л мэдэх биз ээ.
Ц.Заяа

Сэтгэгдэл (19)
wCrGSNPGIJDTVPtUi (5.101.0.130)
X646oM ndmujaiulvdd, [url=http://wfuqaxlxsiuz.com/]wfuqaxlxsiuz[/url], [link=http://pihvitsfihhk.com/]pihvitsfihhk[/link], http://ajokhcsuetmy.com/
jHkCxqWFurcz (46.161.9.32)
p6Qvg3 oclqkwqrmkga, [url=http://duvaokujsfrw.com/]duvaokujsfrw[/url], [link=http://niefuxyvlhrx.com/]niefuxyvlhrx[/link], http://pahieodljtoz.com/
ж: (103.10.22.176)
ÐÐ½Ñ ÑÐ°Ð¹Ñ ÑанааÑÐ°Ð¹Ð³Ð°Ð°Ñ ÐºÐ¾Ð¼Ð¼ÐµÐ½Ñ Ð³Ð°ÑÐ³Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ байна.
нÑан (103.10.22.176)
баÑÑÑÐ»Ð³Ð°Ð°Ñ Ð°ÑÑÑ
Irgen (115.139.131.130)
Hafin ch beldeegui uchir mah urid bgaguigeer hymdarsan. Haraal idsen tur uu yadaj ideh mahnaas min hol bailga.
y (103.10.22.176)
Ðөгөө Ñ Ð°Ð»Ñмаагийн баÑÑÑлга гÑÐ³Ñ Ð½Ñ Ñ Ð°Ð°-н биÑж мÑÑийн үлгÑÑ ÑÑиад Ð¼Ð°Ñ Ò¯Ð½Ñд оÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹ гÑÑÑн Ñав аа? ÐÒ¯Ñ Ó©Ó©ÑÐ¸Ð¹Ð½Ñ Ð½Ñ Ñ Ò¯Ð½ гÑгддÑг ÑÑ ÑÑиад байгаа Ð½Ñ Ð¼ÑдÑгдÑÑ Ð³Ò¯Ð¹ нÑг авгайг Ñ Ò¯ÑÑÑл Ñ Ó©Ð´Ó©Ó© аж Ð°Ñ Ñйн Ñайд болгоо биз дÑÑ. Ðдоо Ñд наÑÐ°Ð°Ñ ÑÑ Ñ Ð¸Ð¹ÑÑн, Ð¼Ð°Ñ Ð½Ñ Ò¯Ð½Ñ Ó©ÑÑөн ÑÐ°Ð»Ð°Ð°Ñ Ð°ÑÑÑж Ñ Ð°ÑиÑÑлага ÑооÑвол ÑааÑна.
(27.123.214.121)
mahnii yne bidnees l shaltgaalna heregleeneegee bagasgawal hudaldan awaltaa bagasga ingewel une byyrna
ÑÑÑгÑлÑн (202.161.193.119)
Ð¢Ó©Ñ Ð¼Ð°Ñ Ð·Ð°Ñ Ñай оÑооÑÐ¾Ð»Ð´Ð¾Ñ Ð¾Ð¾ Ð±Ð¾Ð»Ð¸Ñ Ñ ÑÑÑгÑÑй Ð·Ð°Ñ Ð·ÑÑÐ»Ð¸Ð¹Ð½Ñ Ð½Ñ Ð¶Ð°Ð¼Ð°Ð°Ñ ÑвÑÑлааÑÑÑ.Ñ Ñмд Ð¼Ð°Ñ Ð´ÑÐ»Ñ Ð¸Ð¹Ð³ÑÑÑ Ð´Ò¯Ò¯ÑÑн байна.авÑÑÐ°Ð»Ð¸Ð°Ñ Ð¼Ð°Ñ Ð°Ð° Ð·Ó©Ó©Ñ Ð³Ò¯Ð¹ ÑÑ
Zochin (202.70.41.178)
muu malchdig ydarsan deer n gesen shig heden malih n mahig barag unguil awaa bzdee. tegeed nuutsluud awchihdaggui yumuu6
zovhi (202.70.41.178)
ÐÑÑ Ð¼Ð°Ð»ÑдÑг ÑдаÑÑан дÑÑÑ Ð½Ñ Ð³ÑÑÑн Ñиг малÑÑ Ð½Ñ Ð¼Ð°Ñ Ñг өнгөÑдөг Ð½Ð°Ð¼Ð°Ñ Ð±Ð°Ñаг зүгÑÑÑ ÑÐ°Ñ ÑÑл аваа биздÑÑ, одоо ÑÑгÑÑд нөөÑийн Ð¼Ð°Ñ Ñай Ð¼Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ нөөÑлөө байлгүй дÑÑ.
ÐÐÐÐÐ (202.179.11.10)
ТӨРÐÐ ÐÐЦÐÐÐҮРÐÐÐÐÐ¥ÐÐÐ ÐÐÐ¥ÐЫ Ò®ÐРХÐРЬЦÐÐÐУРТÐÐТÐÐРТÐÐ ÐÐÐÐÐÐ. ÐӨӨЦ ÐÐÐТÐÐСÐÐ ÐÐÐ ÐÐЬ ÐÐÐÐ ÐÐÐ Ò®ÐРӨСӨХ ÐÐÐСÐРЮÐ. ÐÐÐ¥ ÐÐÐÐÐÐÐ ÐÐÐÐÐРЯÐÐ ÐÐÐÐÐРЮÐÐÐÐ ÐÒ®Ò® ÐÐ ÐÐЦ ÐÐÐРУÐÐÐ¥ÐҮР5 СÐРЫР20 -ÐÐРУÐÐÐРШҮҮ ÐÐÐ?ÐÐÐ¥ ÐÐÐÐÐÐÐÐ¥ÐРХУУÐÐÐÐ ? ШÐÐÐ ÐÐÐ¥ ÐÐ ÐÓ¨ Ð Ó¨ÐÐÐÐ Ò®ÐÐТÐÐ ÐÐÐÐÐРШҮҮ ÐÐÐ
Zochin (202.9.40.137)
Turd oroltsoh yum bna orohgui yum bna setguulch ee ! zah zeeliin jamaraa l yvjiin heden hatsan makh shahah geegui l bol.
(202.55.191.76)
nuutsiin mah beldehed XAA YAM yamar hamaa bainaa. ontsgoi baidliin gazar belddeg yum bish uu.
(76.94.73.18)
za za suuldee buur xavar idex maxiig ni xurtel tor daaj xadgalax bolj bna uu, zalxuu mongolchuud arai l davarch bna aa,
Zochin (202.9.40.137)
Ð¢Ó©Ñ Ð¾ÑолÑÐ¾Ñ Ñм бна оÑолÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹ Ñм бна ÑÑÑгүүлÑÑÑ Ñ ÑдÑн Ñ Ð°ÑÑан Ð¼Ð°Ñ ÑÐ°Ñ Ð°Ñ Ð³ÑÑд бна ÑÑ?
ÐоÑин (202.126.89.185)
Ð¥Ð°Ð²Ð°Ñ ÑгааÑаа л Ð¼Ð°Ñ Ð½Ñ Ò¯Ð½Ñ Ó©Ñдөг ÑÒ¯Ò¯ дÑÑ. Ó¨Ó©ÑÓ©Ó©ÑÓ©Ó© бÑÑдÑг ÑÑнÑг гÑж бодоод байна ÑÑ? үгүй ÑÑ?
(202.21.106.114)
Bish ee. Ene chini cever zah zeeliin muchlug. Shine mahnyi surgaar erelt ihesch baigaa yum.
(202.21.106.114)
ÐÐ¸Ñ ÑÑ
BAGI (27.123.214.2)
MAH BELDEH ZARDAL NI 2000 DAVAH BAILAA GEJ... HUDLAA ULSIIG HOLGOH GESEN SANAATAI GARUUD. ZAH ZEELIIN JAMAARAA IHEDHEEREE IHDEED BUUHAARAA BUUGAAD L BAIJ BAIG...HAR GART NI ULDEE TURIINHEN TEDNIIG DAGASAN PARZIDUUDAA