11 хүн амиа хорлохоор завджээ

        Канадын хойд хэсэгт орших Онтарио мужид 11 хүн амиа хорлохыг завджээ. Канадын хойд хэсгээр нутгийн уугуул иргэд төвлөрөн амьдардаг бөгөөд сүүлийн үед тэдний дунд амиа хорлолт огцом өссөн байна. Есдүгээр сараас хойш Аттавапискатадын уугуул 100 гаруй хүн амиа хорлосон бол гуравдугаар сард 28 хүн амиа хорлохыг завдсан байна. Амиа хорлолт ядуурлын төвшинтэй холбоотой аж. Одоогоор “Канадын эрүүл мэндийн” холбооноос бүс нутагруу сэтгэцийн хоёр эмч илгээсэн гэнэ. “Аттавапискатадын уугуул иргэдийн” нийгэмлэгийн тэргүүн Брюс Шишийш мужийн “Вийнийбаяко эрүүл мэндийн” төвөөс сэтгэцийн эмч, сувилагч нийгмийн ажилтан, онцгой байдлын багийг яаралтай илгээсэн гэж мэдэгджээ. Уугуул иргэд 2013 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг, боловсрол, эрүүл мэндийн тусламж хангалтгүй гэж Засгийн газрыг буруутган өлсгөлөн зарлаж байсан юм. Канадад нийт 1.4 сая уугуул иргэн амьдардаг. Тэдний дунд орон байрны хүрэлцээ, хэт богино наслалт зэрэг тулгамдсан асуудал олон байдаг аж. Ерөнхий сайд Жастин Трудэу үүсээд буй нөхцөл байдалд сэтгэл эмзэглэж буйгаа дурдаад, уугуул иргэдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах болно гэв. Баруун Канадын Манитоба мужын өөр нэгэн бүлэг уугуул иргэдийн дунд оны эхний хоёр сард зургаан амиа хорлолт, сүүлийн хоёр долоо хоногийн дотор нийт140 амиа хорлох оролдлого бүртгэгджээ. Энэ үйл явдал нь нийгэмд сөргөөг нөлөөлж байгаа учраас иргэдийн дунд онц байдал зарлаад байна.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)