С.Лавров стратегийн түншлэлийн хөтөлбөр батална
- 2016-04-13
- Дэлхий
- 0

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад маргааш айлчилна. Тэрбээр Гадаад хэргийн сайд Д.Пүрэвсүрэн гийн урилгаар манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны сайтад мэдээлснээр С.Лавровын айлчлал тун шахуу хөтөлбөртэй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд З.Энхболд, Гадаад хэргийн сайд Д.Пүрэвсүрэн нартай уулзаж төлөвлөсөн гэрээнд гарын үсэг зурна гэжээ. Үүнд Орос, Монголын Га даад хэргийн сайд нар хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хө төл бөрийг батлах юм. Айлчлалын үеэр хоёр талын Га даад хэргийн сайдууд сэдэвчилсэн, бүс нутгийн бо лон олон улсын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бай на. Түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны гол асуудал хэ тийн төлвийг хэлэлцэж, хоёр улсын Гадаад хэргийн сайдууд санал солилцох юм. “Гадаад хэргийн сайдуудын уулзалтын хамгийн чухал үйл явдал нь манай хоёр орны стратегийн түншлэлийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр батлах юм” гэдгийг Оросын Гадаад хэргийн яам ны төлөөлөгч Мария Захарова хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ дахин онцолжээ. Энэхүү хөтөлбөрт хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны ойрын таван жилийн тодорхой, ойлгомжтой, төлөвлөгөөг тодорхойлохоос гадна улс төр, бат лан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг иж бүрнээр тусгах юм байна. Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг ба талс наар Орос Монголын хам тын ажиллагаа шинэ шатанд хөгжих юм. Мөн Сергей Лавров улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинэ алхам болохуйц гэрээнүүдэд гарын үсэг зурах юм байна. Мөн энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Орос Монголын уламжлалт сайн хөршийн харилцан ашигтай найрсаг харилцаа хамтын хүч чармайлтаар, түүний до тор хоёр орны гадаад бод логын байгууллагын хүч чармайлтаар цоо шинэ шат болох стратегийн түншлэлийн шатанд гарсан гэдгийг С.Лавров онцолж байжээ. Сергей Лавров 2014 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамт манай улсад айлчилж байжээ.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (2)
(124.158.107.83)
оÑÐ¾Ñ ÑÐ»Ñ Ñ ÑзÑÑ Ñ Ð¼Ð¾Ð½Ð³Ð¾Ð»Ð´ гай болж байгаагүй ÑÒ¯Ò¯ гÑдгийг залÑÑ Ò¯Ðµ мÑдÑÑÑÑй
(103.229.123.74)
Ene gainuud Mongoloos mini ali boloh hol bval zugeersen dee