Ким Ир Сений ойг маргааш тэмдэглэнэ

 

        БНАСАУ-ыг үндэслэн байгуулж, улсын-хаа хувьсгалын гол чиг шугамыг тавьсан удирдагч агсан Ким Ир Сений 104 жилийн ой маргааш тохионо. Умард Солонгос энэ өдрийг хүчирхэг төрийн байгууламжид чиглэсэн хамгийн чухал үе гэсэн байр суурьтай хандаж ирсэн билээ. Пхеньянд Ким Ир Сений төрсөн өдөрт зориулж “нар” хэмээн бичсэн зурагт хуудас, самбарыг өлгөж баярын уур амьсгал бүрдүүлсэн байна. Ойг тохиолдуулан нийслэл Пхеньян хотноо цэргийн парад зохион байгуулж, Ким Жон Ун баярын мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Мөн Ким Ир Сен болон Ким Чен Ирийн хөшөөнд өнөөдрөөс эхлэн ард иргэд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)