Пак Ын Хегийн нам тэргүүлэв
- 2016-04-14
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын Үндэсний хурлын сонгуулийн урьдчилсан санал асуулга өчигдөр болж Пак Ын Хегийн даргалдаг“Сэнури” нам тэргүүллээ. Улмаар “Сэнури” нам БНСУ-ын парламентад олонх болж магадгүй байгаа аж. Харин одоогийн сөрөг хүчин Ардын намын чансаа өндөр бөгөөд хоёр намын тогтолцоог хална хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан нь сонгогчдоос өндөр үнэлгээ авчээ. “Сэнури” нам парламентын 300 суудлаас олонхийг авч чадвал сүүлийн 30 жилд байгаагүй түүхэн ялалт байгуулах юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ын Хегийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдсэн бөгөөд тэрбээр хуулийн дагуу дахин нэг удаа сонгуульд нэр дэвших эрхтэй ажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)