Модура: АНУ нефтийн үнэ тогтворжуулахыг хүссэнгүй
- 2016-04-14
- Дэлхий
- 0

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг тогтворжуулах оролдлогыг АНУ бодлогоор саатуулж байгааг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Модура онцоллоо. Тэрбээр “Дэлхийн зах зээлд газрын тосны үнийн тогтвортой байдлыг хангах боломжийг АНУ олгохгүй байна. Энэ нь ОПЕК болон бусад улсад дарамт болдог” гэсэн мэдэгдлийг Каракасын телевизээр хийжээ. Түүний хэлснээр, АНУ-ын дарамт цэргийн шахалттай төстэй нэг ёсны Өмнөд Америкийн орнуудыг чиглэсэн эдийн засгийн дайны нэг хэлбэр аж. Модурагийн үг нь энэ сарын 17-нд Дохад болох газрын тос олборлогч орнуудын уулзалтын өмнө хийсэн анхны мэдэгдэл юм. ОПЕК-ийн орны төлөөлөгчид газрын тосны үнийг тогтворжуулах талаар хэлэлцэх ажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)