Энэтхэг Иран дахь нефтийн олборлолтоо нэмнэ

 

        Энэтхэгийн Нефтийн яамны сайд Дхармендра Прадхан Иранд айлчлал хийх үеэрээ тус улстай газрын тос, байгалийн хий олборлох чухал хэлэлцээрт гарын үсэг зуржээ. “Инди таймс” сонинд мэдээлснээр, Энэтхэг улс Ираны Чабахар боомтын байгуулалтад зориулан 20 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Эх сурвалжаас үзвэл Иранд тавьсан хоригийг цуцалснаас хойш хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны чухал төсөл эхэлсэн байна. Мөн Энэтхэгийн Нефтийн газрын дарга Дхармендра Прадхан Ираны Газрын тосны сайд Зангенехтай уулзахдаа, Энэтхэг улс Иранаас өдөрт 350 мянган баррель газрын тос импортолж байна. Өдгөө Иранд тавьсан хоригийг цуцалсан тул энэ тоог цаашид нэмэхийг хүсч байна гэж илэрхийлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)