Европын холбоо АНУ-д гомдол гаргав

 

        Европын холбоо АНУ-ын хооронд дуулиан үүсч, зөрчил маргаан нэмэгдсээр байна. Европын холбооны комиссоос Европын парламент, Европын удирдах зөвлөлийг хуралдуулан АНУ, Канадын иргэдийг Европт визгүй зорчуулах асуудлыг цуцлах тухай зөвшилцсөн билээ. Мөн Европын холбооны баримт мэдээллийн нууцыг хамгаалах мэргэжилтэн АНУ-ын мэдээллийн хяналт удирдлагын байдалд эргэлзээтэй байгаагаа мэдэгджээ. Энэ мэдээллийг АНУ-ын тал эсэргүүцсэн байна. Эсэргүүцлийн хариуд Европын холбоо “Мэдээллийн нууцыг хамгаалах АНУ-ын арга барил шаардлага хангаж байгааг баримтаар нотлох ёстой” гэжээ. Хэрвээ баталгаа байхгүй бол Европын холбоо, АНУ хооронд баримт мэдээллийн нууцыг харилцан хамгаалах гэрээг Европын холбоо хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)