Харри Поттер Э.Сноудений дүрийг бүтээнэ

 

        Шидэт хүү Харри Поттерын дүрээр олны танил болсон Английн жүжигчин Дэниел Рэдклифф “Нууцлал” жүжигт Эдвард Сноудений дүрийг бүтээхээр болжээ. “Энтертайнмент викли” сэтгүүлийн шинэ дугаарт бичсэнээр уг жүжгийг Нью-Йоркийн “Ньюмен” театрт ирэх долдугаар сарын 5-нд тоглох юм. “Нууцлал” жүжгийн зохиолыг Жеймс Грэм Э.Сноудений амьдралаас сэдэвлэн бичжээ. Тэрбээр Дэниел Рэдклиффийг гол дүрд тоглуулах саналыг найруулагчид тавьсан байна. Э.Сноуден нь Пентагоны харьяa тагнуулын компанийн экс ажилтан билээ. Э.Сноуден 2007 оноос АНУ-ын тусгай алба, иргэдийн утасны яриа, цахим шуудан сайтуудыг тагнах ажиллагаа явуулдаг талаарх нууц мэдээллийг дэлгэж, дэлхий даяар шуугиан тарьсан нэгэн юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.20)

    2017-08-03

    wh0cd408033 Generic For Zoloft lasix

  • wGNnDiTTf (46.161.9.31)

    2016-11-26

    CUBX95 igacyqhbxadj, [url=http://ouysogkjqjnu.com/]ouysogkjqjnu[/url], [link=http://smekjwnkjskc.com/]smekjwnkjskc[/link], http://jazpohrrnyyx.com/