ХУД-ийн 4-р хороонд явуулын нэг цэгийн үйлчилгээ үргэлжилж байна

 

        Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 1-16 дугаар хороодод “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-17-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх 11 хэлтэс, албадын 50 гаруй албан хаагчид /хуваарийн дагуу ээлжлэн/ өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны иргэдэд үйлчилж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ –ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж. Ганхуяг, Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Од, 5 дугаар хорооны Засаг дарга Б.Батзаяа нар хүрэлцэн ирж оролцлоо. Тус арга хэмжээний үеэр төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүрсэн талаар хороодын иргэдээс судалгаа авч нэгтгэн үр дүнг тооцох аж. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)