Чех улс энэ баасан гаригаас албан ёсоор нэрээ солилоо
- 2016-04-15
- Дэлхий
- 0

Бүгд Найрамдах Чех Улс энэ баасан гаригаас эхлэн улсынхаа нэрийг албан ёсоор өөрчилж, Чех Улс (Czechia) болгосон тухай “Guardian” мэдээллээ. Чехийн төр, засгийн удирдлагууд Бүгд Найрамдах гэсэн нэрнээс салах талаар олон жил маргалдаж, мэтгэлцсэний үр дүнд Czechia гэсэн ганц үгэн дээр тогтоод байгаа бөгөөд НҮБ рүү олон улсын бүхий л бичиг баримт, албаны нэр томьёонд өөрчлөлт оруулах тухай хүсэлт илгээжээ.
“Чех улсын нэрийг алдаж хэлэх, буруу дуудах, буруу бичих тохиолдлууд өмнө нь олон гардаг байснаас үүдэн бид Чех Улс болгох шийдвэрт хүрсэн” хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Лубомир Заоралек мэдээлжээ.
О.Түвшин

Сэтгэгдэл (0)