Н.Энхтайван: Хувийн хэвшлийнхэн зээлээ хэрхэн төлөхөө илүү сайн мэддэг

 

        Эдийн засагч Н.ЭНХТАЙВАНТАЙ ярилцлаа.

 

-Монгол Улсын нийт өр эрсдэл дагуулах хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл их гарч байна. Энэ талаар улстөрчид ч олон өөр тоо хэлэх болов. Эдийн засагчийн хувьд өрийн хэмжээг илэрхийлсэн ямар тоог та бодит гэж үзэж байна вэ?

 

-Монгол Улс их хэмжээний зээл авсан. 2017 оноос зээлийн өрөө төлж эхэлнэ. Хамгийн гол нь өрөө яаж төлөх вэ гэдэг асуулт бидний санааг зовоож байна. Ямар арга боломж байгаа талаар олон хүн ярьж, бичиж байна. Хүн бүр 15 сая төгрөгийн өртэй болчихлоо гэсэн айдас иргэдийн дунд бий болжээ. Үнэндээ 15 сая төгрөгийн өрийг иргэн өөрөө төлөхгүй. Харин иргэнд очих энэ хэмжээний төгрөг хумигдана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн цалин, тэтгэвэр, нийгмийн бусад халамж үйлчилгээ нэмэгдэхгүй. Одоо бай гаа өрийг иргэний өр үү, эсвэл улс, аж ахуйн нэгжийнх үү гэдгийн ялгааг маш нарийн зааглаж өгөх хэрэгтэй. Улсын өр ард түмний буюу татварын мөнгөн дээр “сууж” байгаа. Энэ өр Монголын цааш дын ирээдүйд ихээхэн хүнд рэл учруулж, эдийн засгийг хөг жүүлэхэд саад болж байгааг ойл гох шаардлагатай.

 

-Тэгвэл эдийн засгийн өнөө гийн хүндрэлийг тог тоон барих ямар арга байна вэ?

 

-Эхний ээлжид өргүй болох хэрэгтэй. Учир нь, их өртэй бол зээл олдохгүй, гадаа дын хөрөнгө оруулалт байхгүй гэсэн үг. Өр зээлээс гарах тухай улсын хэмжээнд ярьж байгаа ч энэ нь хувь хүн, өрх айлд тохиолддог бэрхшээлтэй адил ойлголт л доо. Тодорхой хэлбэл, иргэн Дорж зээл авлаа гэхэд хамгийн түрүүнд өрөө яаж төлөх талаар төлөвлөж, хуримтлал бий болгох ёстой. Дараа нь орлогоо нэмэгдүүлж өрөө төлнө. Үүний адилаар Монгол Улс гаднаас орж ирж байгаа валютаас хуримтлал бий болгоход анхаарах хэрэгтэй. Мөн манайх гадаадад бараа бү тээгдэхүүнээ экспортлох ёс той. Ингэж байж бид зээлээ төлөх юм. Үнэндээ өнгөрсөн хэдэн жил дарга, сайд нар зээл авахаа л бодсоноос биш эргээд хэрхэн төлөх тухай огт бодсонгүй. Одоо ч төлөвлөхгүй байна.

 

-Гадаадад бараа бүтээгдэхүүнээ экспортлох ёстой гэж байна. Харин одоогийн нөхцөл байдалд манайд эсрэгээрээ байгаа?

 

-Монголын эдийн засгийн өсөлт бууралтыг гадаад худалдааны хэмжээ шууд илтгэдэг. Манай гадаад худалдааны нийт эргэлт 11 тэрбум ам.дол-ларт хүрч байсан үе бий. Харамсалтай нь, сүүлийн гурван жил дараалан буурч байна. Бидний амьдрал худалдаан дээр тогтдог. Гэтэл энэ салбар манайд орхигдсон. Монгол оронд худалдааны тухай бодлого, хууль байхгүй. Худалдааг хариуцсан төрийн бүтэц маш муу. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн гаднынхны стандарт шаардлагыг ханга сан байх ёстой. Тэгж байж экспортод гаргана. Бид өнөө дөр 7200 гаруй бүтээг дэхүүнийг Европын зах зээлд татваргүй гаргах эрхтэй. Гэтэл нэг ч бүтээгдэхүүн гаргаж ча дахгүй байна. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн гарц нь гадаадын аль нэг орон руу бараа бүтээгдэхүүнээ яаж зарах вэ гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Монгол Улсын хувьд хамгийн ойр зах зээл нь Хятад, ОХУ. Одоогоор эрдэс бая лаг, түүхий эдээ л Хятад руу гаргаж байна. Хятадад хөн гөн, хүнсний үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн. Манай үйлдвэрлээд байгаа савхи, савхин эдлэл ноос, хивс, мах махан бүтээгдэхүүнийг Хятад руу гаргах боломж хомс гэсэн үг. Тэгэхээр бид хойд хөршийн зах зээлийг нээж чадвал хангалттай хэмжээний бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж байна.

 

-Тэр гарцыг нээх, эдийн засгаа сонгоруулах ту хай ч олон жил ярьсан. Гэвч уул уурхайгаас хэтэр хий хамааралтай хэвээр. Тэ гэхээр яах ёстой вэ?

 

-ОХУ-ын гаалийн татвар өндөр байна. Бусад тариф болон тарифын бус хориг бий. Үүнийг арилгах эсвэл, ба-гас гах хэрэгтэй. Тухайлбал, Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Монголын бараа бүтээгдэхүүн японы зах зээлд гарахад татваргүй. Гэтэл тэндэхийн стан дартыг хангасан нэг ч бүтээгдэхүүн гаргаж чадахгүй л байна. Иймд нэн түрүүнд Япон гэхээсээ ОХУ-ын зах зээлийг нээж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх нь ашигтай. Манай бү тээгдэхүүн Орос руу гарах зах зээлийг нээж өгвөл эдийн засгийн хүндрэлийг давах хамгийн эхний гарц болно. Хоёр дахь гарц бол дотоодынхоо зах зээлийг хамгаалах ёс той. Дэлхийн худалдааны байгууллагын судлаачид 2014 онд манай улсад ирж “Монголын дотоод худалдааны байдал”-д дүн шинжилгээ хий гээд явсан юм. Энэ үеэр тэд “Монгол орон дотоодын зах зээлээ хамгаалдаггүй юм байна. Товчхондоо Монголын төр гэж байдаггүй” гэсэн. Бид дотоодын бүх төрлийн бүтээг-дэхүүнээ хамгаалах учир тай. Хүнсний бүх төрлийн но гоо, жимс жимсгэнээ дотоод доо тарих боломжтой. Үүнд, өндөр технологи шаардахгүй. Урд хөршөөс хүнсний ногоо, жимс жимсгэнэ оруулж ирэх гүй хам -гаа лалт хийчихвэл дотоо дын үйлдвэр лэл нэмэгдэнэ. Өө-рөөр хэлбэл, Хятад руу гарах валютын урсгал багасвал дотоодод хуримтлал бий болох юм. Хүнсний аль ч дэлгүүрт оро ход үндсэндээ импортын ба раа зонхилж байна. Үүнийг л дотооддоо үйлдвэрлэсэн бараа гаар солих хэрэгтэй байгаа юм.

 

-Та дээр худалдааны нэгдсэн бодлогогүй учраас Монгол Улс хөгжихгүй байна гэлээ. Үүнийгээ тодотговол?

 

-Ганц худалдааны бодлого биш л дээ. Өөр олон хүчин зүйл байна. Бид ярьсаар л байдаг гол нь хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт байхгүй байна. Ямар ч сайхан бодлого байгаад хэрэгжүүлэх хүн нь зөв биш бол тэр бүтэхгүй гэсэн үг. Монгол Улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Бид хэрэглэж буй эд зүйлсийнхээ 90 хувийг гаднаас авч байна. Монголын хувьд амин чухал салбар нь худалдааных юм. Худалдаа нь үйлдвэрлэлтэй шууд холбоотой байдаг. Манайд үйлдвэрлэлийн бод лого гээд бүх салбараар нь гаргадаг. Үйлдвэрлэл гэдэг зоосон мөнгөөр авч үзвэл сүлдтэй хэсэг нь юм. Худалдан авалт нь тоо хэсэг. Талхны үйлдвэр байгууллаа гэхэд талхаа хэрхэн хийх нь асуудал биш. Гол нь талхаа хэнд зарах вэ гэдэг нь л толгойн өвчин болно шүү дээ. Монгол Улс асар их хэмжээний баялагтай. Түүнийгээ яаж өндөр үнэ хүргэж зарах вэ гэдэг энэ чинь худалдааны бодлого, эдийн засгийн хөгжил юм. Худалдааны бодлого байхгүй учраас үйлдвэрлэлийн бодлого байгаад үр өгөөжөө өгдөггүй.

 

-Гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Ма най улстөрчид “Тавантолгой”, “Оюутолгой” гэх том төслөө л яриад бай гаа. Эдгээрээс гадна жи жиг төслүүдэд хөрөнгө татах боломж бий юү?

 

-Гадаадын хөрөнгө оруулалтыг томоохон төсөл рүү татаад Монголын эдийн засгийг сэргээнэ гэхэд хэцүү. Хам гийн багадаа 5-10 жил шаард лагатай. Хөрөнгө нь орж ирээд үйлдвэрлэл хөгжөөд бүтээгдэхүүнээ зарах гэсээр ийм хугацаа шаардана. Богино хугацаанд үр өгөөжөө өгөх салбарт хөрөнгө оруулалт татвал эдийн засаг дороо сэргэнэ. Энэ нь эдийн засгийн хөгжлийн нэг гарц учраас бид үүн дээр ажиллах ёстой. Манай улсын гад наас авсан зээл том төслүүд рүү орохоор үр өгөөжөө өгөхдөө хэт удаан байна. Тий мээс зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл рүү оруулж ирэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, зээлийг огт хааж болохгүй. 100 сая төгрөгийн зээлийг 100 жижиг аж ахуйн нэгжид өгье. Хувь хүн зээлээ яаж эргүүлж төлөх вэ гэдгээ мэддэг. Зээлийг том төсөл рүү, улсын чанартай автозамын бүтээн байгуулалтад зарцууллаа гэхэд эргээд орж ирэхгүй төс-вөөс төлөх жишээтэй. Энэ нөхцөл байдлаас гарах ёстой. Бид өнөөдөр мөнгөгүй байна. Мөнгөгүй байгаа улсад зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Харин орж ирсэн мөнгөө хэр хэн яаж зарцуулах вэ гэдгээ бодож, тооцох хэрэгтэй байгаа юм.

 

Д.Булган

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)