Бейонсе: Хүч чадал бол БИ ӨӨРӨӨ

 

         Дуучин БейонсиIvy Park нэртэй хувцасны брэнд гаргахаа энэ сарын 1-нд дуулгасан билээ. Neta-Porter, Top-Shop, Nordstrom дэлгүүрээр өчигдрөөс худалдаалж эхэлсэн түүний загварууд 30-200 ам.долларын үнэтэй аж. Elle сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэе.

 

-Ярилцлагаа шинэ гаргаж буй брэндийн тань талаар эхэлье?

 

-БиTopshop дэлгүүрээр үйлчлүүлээд 10 гаруй жил болж байна. Лондонд энэ дэлгүүрээр орох бүртээ эргээд өсвөр насны охин болсон мэт сэтгэгдэл төрдөг. Бүх хувцсыг нь хараад сэтгэл минь өөрийн эрхгүй хөдөлдөг. Эрх чөлөөтэй, сэтгэл тайван хэсч чаддаг цор ганц дэлгүүр. Хүн нас ахих тусмаа эрүүл мэнддээ анхаарч, биеэ эрүүл байлгах хэрэгтэй. Зах зээлд төрөлжсөн эмэгтэй спорт хувцасны брэнд байхгүйг ажигласан юм. Тэгээд л бүх насны эмэгтэйчүүдийн сэтгэлд төгс нийцэх брэндтэй болох зорилгыг өмнөө тавьсан. Topshopийн гүйцэтгэх захирал Пилип Грийнд санаагаа дуулгаснаар хамтын ажлын гараа эхэлсэн. Түүнтэй хамтран ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Би санаагаа оруулж, ха рин тэр маркетинг, зар сурталчилгааг хариуцахаар 50:50 хувийн гэрээ хийсэн.

 

-Загварын салбарт ажиллахад сонирхолтой байсан байх. Төслөөс олж авсан шинэ зүйл тань юу байв?

 

-Шинэ ажил эхлүүлэхэд урьдчилсан бэлтгэл чухлыг ойлгосон. Хурал уулзалт, дизайнер олох, хувцасны материал сонгох, үйлдвэрийн ажилтай танилцах гээд зав гүй өдөр олон байлаа. Спорт хувцас гаргах учраас материалын сонголт хамгийн чухал. Би дасгал, бүжгийн бэлтгэл тогтмол хийдэг учраас биед ямар хувцас эвтэйхнийг сайн мэднэ. Маш их хөлөрч, сульддаг учраас биед эвтэйхнээр нь өндөр суудалтай нимгэн бариу өмдийг брэндийнхээ онцлох бараагаар сонгосон.

 

-Анхны цуглуулгадаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

 

-Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, худалдаанд гарах өдрийг л тэсэн ядан хүлээж байна. Хувцсаа агаар нэвтрүүлдэг материалаар хийсэн болохоор гүйж, үсэрч, дугуй унахад хуйларч биед тааламжгүй байдал үүсгэхгүй. Цээживч нь сугаруу шигдэж орохгүй намхан суулттай учраас биед эвтэйхэн, сэтгэл татам харагдах юм. Харин нимгэн өмд өндөр суудалтай учраас гэдэсний өөг дарж, бүсэлхий өргөж, биеийг сайхан харагдуулдаг.

 

-Илэрхийлэх гэсэн гол санаа тань юу вэ. Өөрийгөө хайрладаг охид, бүсгүйчүүдэд гэж тодотгосон байсан?

 

-Эмэгтэй хүн биеэ улам л гоё болгохыг хүсдэг. Ivy Park гэж нэрлэсний учир нь парк буюу цэцэрлэгт хүрээлэн бид-нийг нэгтгэдэг. Цэцэрлэгт хүмүүс амарч, чөлөөтэй байж, өөрийгөө хөгжүүлдэг.Тэндээс ер бусын эрч хүчийг олж авдаг.

 

-Та өмнө нь төгс бай-на гэдэг дарамт гэж ярьж байсан. Энэ талаар дэлгэрүүлж өгнө үү?

 

-Та ярианы сэдэв өөрчлөхдөө үнэхээр сайн юм аа. Тийм ээ, дарамт үүсгэдэг. Заримдаа бидэнд гэм буруутай ч юм шиг, бүгдийг орхиод амиа бодоод алга болмоор хачирхалтай мэд рэмж үе үе төрж гутрах үе цөөнгүй бий. Тийм учраас эмэгтэйчүүд оюун санаагаа амрааж, тайван байх цагийг өөртөө гаргах хэрэгтэй. Зорилго тавиад хичээвэл өөрийгөө эмчилж өөрчлөх цор ганц зүйл нь бид өөрсдөө.

 

-Бизнес эхлүүлж, ажил хэрэгч эмэгтэйн амьдралаар амьдрахад ямар байна вэ?

 

-Шинэлэг, сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрж байна. Гэхдээ бие дааж шийдвэр гаргах эрх мэдэлтэй байна гэдэг өндөр хариуцлага юм.

 

-Ээж болсны дараа хүсэл мөрөөдөл тань өөрчлөгдсөн үү?

 

-Тийм ээ, өөрчлөгдсөн. Дэлхийн бүх ээжийн адил хүүхдээ эрүүл, аз жаргалтай байлгаж, түүнийгээ биелүүлэх боломж олгохыг мөрөөдлөө болгоод байна.

 

-Охиныг тань том болох үед энэ нийгмийн юуг өөрчлөгдөөсэй гэж хүсч байна вэ?

 

-Хүмүүсийн хайрцаглагдсан бодол, туйлшрамтгай байдлыг өөрчилмөөр байна.

 

-Аав, ээжийн тань заасан амьдралын хамгийн том хичээл гэвэл?

 

-Олон зүйл бий. Бусдад өгөөмөр энэрэнгүй хандаж, тусалж дэмжихийг сургасан. Мөн цаг хугацаа чамд байгаа хамгийн үнэт хөрөнгө учраас ухаалаг байж, үр ашигтай зарцуулж сурах хэрэгтэйг сургасан. Энэ бол ажил, амьдралдаа баримталдаг миний гол зарчим. Аав, ээж хоёр маань жирийн л ажилчид. Тэд хоногт 18 цаг ажилладаг байсан. Аав хүн хэдий чинээ их хөдөлмөрлөнө төдий чинээ их ухаан олж авдаг. Энэ хорвоод зүгээр олдчихдог зүйл гэж үгүй гэж сургасан. Аав маань тийм ч амар ааштай хүн биш. Бидэнд үргэлж хатуу шаардлага тавьж, бие даасан нэгэн байхыг шаарддаг байлаа. Харин ээж маань биднийг хайраар ургуулсан. Хүнд хэцүү үе тулгарч, шантрахад хамгийн сайхан үгсээ захидал болгон бичиж өгдөг. Түүний ачаар мөрөөдөж, тэмүүлж сурсан. Ээж минь миний хамгийн сайн зөвлөгч.

 

-Аялан тоглолтын үеэр таниас эрч хүч оргилж байсан. Цэнгэлдэхийн дэлгэцэн дээр том ягаан үсгээр “Феминист” гэсэн бичиг гарч ба сан. Энэ ямар утгатай вэ?

 

-Миний Flawless дуу эмэгтэй хүнийг илэрхийлдэг гэж боддог. Тиймээс энэ дууны утгыг илүү ойлгуулахын тулд уг бичгийг гаргасан юм. Хүмүүс феминист үзлийн талаар буруу ойлголттой байдаг. Маш энгийн шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх ёстой гэсэн үг. Би шударга бусыг өөрчлөхийг хүсдэг. Энэ ч миний хүмүүнлэгийн бай гуул лагуудтай хамтран ажил лах шалтгаан. Дэлхийд боловсрол, эрүүл мэндийн асуудалтай, тусламж авч чадахгүй олон эмэгтэй хүүхдүүд байна. Бүсгүйчүүд төрөхийн хүндрэлээр өдөр бүр нас барж, ямар ч дэмжлэггүй амьдарч байна. Хүнлэг хүн хэзээ ч хэн нэгнийг ялгаварлаж, гадуурхдаггүй. Эр хүн зэвүүцэл, сэтгэл хөдлөл, бэлгийн үзэл баримтлалаа шулуухан илэрхийлдэг. Харин эмэгтэй хүн энэ талаар ярьж эхэлбэл түүнийг гадуурхаж эхэлдэг. Хүмүүсийн хайрцаглагдсан байдлаас үнэхээр залхаж байна.

 

-Тань шиг хүчирхэг бүсгүйн хамгийн том хүч чадал юу вэ?

 

-Хүч чадал гэдгийг Destiny’s Child хамтлаг анхны цомгоо гаргасны дараа ойлгосон. Харьяалагдаж байсан компани биднийг дутуу үнэлж тэгж байгаад л мартагдана гэсэн байдлаар ханддаг байсан. Бид гурав дуугаа өөрсдөө бичиж, клипээ найруулах хүртэл хэн ч биш гэж харсан. Тэд биш бид л өөрсдийгөө хөгжүүлж өнөөдрийн энэ суурин дээр ирсэн. Тэгэхээр миний хамгийн том хүч чадал бол би өөрөө. Юу хүсч байгаагаа мэддэг бол зогсохгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.

 

-Дараагийн уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг хүсч байна вэ?

 

-Хүн бүр сэтгэл болон биеийн өвдөлтийг мэдэрсэн байдаг. Миний дуу хэн нэгний өвчин зовлон, шархыг эдгээдэг байгаасай гэж би хүсдэг. Ер нь урлаг бол анагаагч.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)