Японы Кюшү мужид газар хөдлөлт болж нөхцөл байдал хүнд байна
- 2016-04-18
- Дэлхий
- 0

Дараалсан хоёр газар хөдлөлтийн улмаас Кюшү мужид нөхцөл байдал тун хүндэрчээ. 180 мянга гаруй иргэд гурав дахь шөнөө гадаа майхан, машиндаа өнгөрүүлсэн байна.
Японы мэдээллийн агентлагуудын мэдээлснээр 62 мянган өрх цахилгаангүй, 300 мянга гаруй өрх цэвэр усгүй болжээ. Олон зуун хүн шархдаж, 41 хүн амиа алдсан аймшигтай хоёр газар хөдлөлтийн дараа сураггүй алга болсон 11 хүнийг одоо ч хайж байна.
Газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн Кумамото аймаг руу аврах албаныхан өчигдөр нисдэг тэргээр хүрч очжээ. Пүрэв гаригийн орой 6,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол Бямба гаригт шөнийн 01:25 цагт 7,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Үүний улмаас 2000 гаруй хүн шархдаж, 200 гаруй хүний биеийн байдал тун хүнд байна. Ерөнхий сайд Шинзо Абегийн хэлснээр 25 мянган цэргийн албан хаагч аврах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд АНУ-ын батлан хамгаалах яам тусламж үзүүлэхээр болжээ.
Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)