SAMSUNG-ийн шинэ бүтээгдэхүүн

 

        “Samsung” корпораци ол ны анхаарлыг татахуйц бүтээг дэхүүнээ танилцуулжээ. Үзэсгэлэнгийн үеэр эрүүл мэндийн төхөөрөмжүүд цөөнгүй байсан бөгөөд “Welt” wellness ухаалаг бүсийг онцоллоо. Бүс нь бэлхүүсний тойргийг хэмжиж, хөдөлгөөний мэдээллийг харуулдаг. Тодруулбал, өдрийн идсэн хоолны хэмжээ, хэтрүүлэн хооллосон, явган алхсан болон суусан хугацааг тооцоолдог аж. Хэрэглэгчийн эрүүл мэндийн мэдээллийг гар утасны аппликейшнээр дамжуулан өгдөг. Хэтрүүлэн хооллосон мэдээллийг гэдэснээс бүсэнд ирж буй даралтаар хэмжин анализ хийснээр хэрэглэгч рүү илгээдэг байна. Энгийн ширэн бүс шиг харагддаг уг бүс нь USB оролттой, Bluetooth холболтоор цэнэглэж ашигладаг. Мөн нарны гэрлээр цэнэглэж болдгоороо давуу юм. Бүтээлч лабораторийн тус бүтээл зах зээлд гарах нь одоогоор тодорхойгүй байна. Худалдаанд гарвал 100 ам. доллараас илүүгүй үнэтэй байх гэнэ. “Samsung” C-Lab-ийн технологийн дэвшлийг шинэ шатанд хүргэж буй өөр нэгэн гайхалтай бүтээл болTip talk ухаалаг бугуйвч юм. Хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй уг бугуйвч нь өөрийн гарыг гар утас болгон ашиглахаараа олны анхаарлыг хамгийн их татаж байна. Утсаа гаргах боломжгүй, завгүй гээд ямар ч нөхцөлд бугуйвч зүүсэн гарын хуруугаар чихээ товшиход л дуудлагадаа хариу өгч чадна. Бугуйвч нь онцгой чичирхийлэгч мэдрэгчтэй тул гарын арьсаар дуу чимээ дамжин сонсогддог юм байна. Холболтын хөгжлийг шинэ төвшинд хүргээд буй уг бүтээл нь хоёр өдрийн турш тасралтгүй ярих боломжтой, бичил микрофонтойUSB оролтоор цэнэглэдэг. Загварын хувьд энгийн бугуйвч шиг харагддаг. Нэлээд олон төрлийн өнгөний сонголттой бөгөөд металл гадаргуутай загварыг онцлох өнгө болгоод байна. Одоогоор гаднаас ирж буй дуугаралт бага зэрэг сул байгаа тул лабораторийн ажилтнууд сайжруулахаар ажиллаж байна. Оны сүүлчээр худалдаанд гарах энэ төхөөрөмж 70-80 ам.доллараар зарагдах гэнэ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)