“Севол” онгоцыг гаргах ажлыг ирэх сард эхлүүлнэ
- 2016-04-18
- Дэлхий
- 0

“Севол” гатлага онгоц осолдсоны хоёр жилийн ой тохиох үеэр Өмнөд Солонгосын Далайн тээвэр, загас агнуурын яам Сэжун хотод хэвлэлийн бага хурал хийлээ. Олон сурагчийн амь насыг авч одсон“Севол” гатлага онгоцыг татан гаргах ажил ирэх сард эхлэхээр болсныг тус яамны хэвлэлийн албанаас мэдээлж онгоцыг татаж гаргах ажлын төлөвлөгөөг танилцуулсан байна. БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын яамны мэдээлснээр, 45 метр гүн далайн ёроолоос 145 метр урт усан онгоцыг татаж гаргах ажлыг олон улсад анх удаа хийх аж. “Севол” гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд осолдож 295 хүн амь үрэгдэж, 9 хүн одоо болтол сураггүй байгаа юм.
А.Даваа

Сэтгэгдэл (1)
mRBQJXeDjDPIwXSpNi (46.161.9.32)
FkWzep glsxgmeiuttw, [url=http://yxbavortqikx.com/]yxbavortqikx[/url], [link=http://wbzfqtzpzsic.com/]wbzfqtzpzsic[/link], http://gycqiukgfcrg.com/