“Аватар-2” 2018 онд нээлтээ хийнэ

 

        Лас Вегас хотод болсон “Cinemacon” арга хэмжээний үеэр найруулагч Жэймс Камерон“Аватар” киног үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдлээ. Үргэлжлэл болох дөрвөн анги тус бүрдээ өөр зохиолтой байх боловч нэгдмэл нэг түүхийг үзүүлэх юм байна. “Аватар-2” 2018 оны зул сараар гарах бол үлдсэн гурван анги 2020, 2022 мөн2023 онд нээлтээ хийх аж. Тэд эхэндээ нэмэлт хоёр анги хийхээр төлөвлөж байсан ч киноны зураг авалтын талбай нь өндөр өртгөөр босч байсан тул дөрөв болгохоор шийдсэн байна. Зохиолын хувьд нэгдүгээр ангиас өөр бөгөөд Пандора гараг усан ертөнцийн үйл явдлыг харуулна. Зохиолын утгыг бүрэн гаргахад гурван анги хязгаарлагдмал байсан тул дөрөв болгосон гэж найруулагч хэллээ. 2009 онд дэлгэцэнд гарсан “Аватар-1” бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино болсон билээ. Дэлхий даяар 2,8 сая долларын ашиг олжээ. Ирээдүйн бүтээлүүдээ ч өндөр ашиг орлогоороо рекорд эвдэнэ гэж найдаж байгаа гэнэ. Найруулагч Жэймс Камерон арга хэмжээний үеэр “Шинэ кинонд хүн амьтны зан чанар, байгаль орчин, шинэ соёлыг тодотгон харуулна. Бид дэлгэцийн урлагийн түүхэнд бичигдэх агуу зүйл хийхийг зорьж байна” гэжээ. Мөн хоёрдугаар ангийн зураг авалтыг Шинэ Зеландад хийж эхэлсэн гэнэ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)