Д.Песков хөрөнгө орлогоороо Кремлийг тэргүүллээ

 

        ОХУ-ын Төрийн тэргүүн болон Засгийн газрын гишүүд өнгөрсөн жилийн хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг Кремлийн албан ёсны сайтад өнгөрсөн баасан гаригт нийтэлжээ. Эх сурвалжид дурдсанаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2015 онд 8 сая 891 мянган рублийн орлого олсон бөгөөд 77 ам метр орон сууц, зуслангийн байшин, 1956 оны “ГАЗ М21” буюу “Волга”, “Нива” автомашинтай хэмээн мэдүүлсэн бол Ерөнхий сайд Д.Медведев 8 сая 767 мянган рублийн орлого олжээ. Энэ нь түүний танхимын зарим алба хаагчаас бага аж. Харин Оросын төрийн түшээдийг хөрөнгө орлогынхоо мэдүүлгээр Ерөн хийлөгчийн хэвлэлийн ал баны дарга Дмитрий Пес-ков тэргүүлжээ. Д.Песков хө рөнгө орлогоо 36.7 сая рублиэр хэмжсэн байна. Д.Пес ковын гэргий олимпын аварга, уран гулгагч Татьяна Навка 2015 оны хөрөнгө орлогоо 89 сая рубль хэмээн мэдүүлснээр гэр бүлийн орлого нь 125.8 сая рубльд хүрчээ. Улмаар Д.Песковын гэр бүлийн орлого 2014 оныхоос 13 дахин нэмэгдсэн аж. “Би олимпын болон дэлхийн гурван удаагийн аварга тамирчин. Тиймээс томоохон брэндүүдийн нүүр царай болох зэргээр гэр бүлийн орлогын зохих хувийг зар сурталчилгаанаас олдог. Мөн АНУ-ын уран гул гагчдыг 1998 оноос дасгалжуулж байна” хэмээн 41 настай Татьяна Навка мэдэгджээ. Тэдний ууган охин Александра АНУ-ын давхар иргэншилтэй ба Нью-Йорк хотод 400 ам метр талбайтай таунд амьдардаг байна. Мөн Песков “Тоёота Ленд Крузер 200”, “Мерседес-БенцCL63 AMG”, “Мерседес-Бенц МL63 AMG”, “ЛексусRX350” автомашин, Москва хотод дөрвөн хувийн орон сууцтай хэмээн мэдүүлжээ. Дмитрий Песковын орлого 2014 онд9 сая рубль байв. Оросын сайд нарын танхимын хамгийн баян гишүүнээр нээлттэй Засгийн газрын хэрэг эрхлэх яамны сайд Михаил Абызов тодорлоо. Тэрбээр 2015 онд 455 сая гаруй рублийн орлого, “Мерседес Бенц S500”, Харлей Девидсон “FLSTN”, “Дукатти”, “Ямаха YZF -R1”, “Дукатти 1199 Panigaler”, зэрэг мотоцикль, нисдэг тэрэг“ROBINSON44 CLIPPER II”, цаснаа явагч “Ямаха SXV70VT”, Порше, “Ленд Ровер”, “Рендж Ровер”, Лексус “LS460” автомашинуудыг бүртгүүлсэн байна. М.Абызовын орлого жилийн хугацаанд ба раг хоёр дахин өссөн бөгөөд 2014 онд тэрбээр ердөө 678 мянган рублийн орлго олж байв. Засгийн газрын хамгийн баян албан тушаалтнуудын жагсаалтын хоёрдугаарт шадар сайд Юрий Трутнев 153.8 сая руб-лийн орлогоороо багтжээ. Тэрбээр мэдүүлэгтээ “БМВ Х6” , Ниссан Патрол, Порше Кайен, Мерседес Бенц “ML 350”, цаснаа явагч “Bombardier INC” зэргийг бүртгүүлсэн байна. Д.Медведевийн танхимын баян гишүүдийн гуравдугаарт Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров оржээ. Тэрбээр өн гөрсөн онд 144.7 сая орчим рублийн орлого ол сон байна. Харин ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев танхи маасаа ганцаараа хувийн авто машингүй хэмээн мэдүүлжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • HEcbMgFOdMHAzgoXh (46.161.9.48)

    2017-05-03

    mOu1Ro ecqncexzhhfh, [url=http://xiaciittxwhc.com/]xiaciittxwhc[/url], [link=http://leuwbqtfpjon.com/]leuwbqtfpjon[/link], http://rowwjlktrcgl.com/