Эквадорт 246 хүн амиа алдав
- 2016-04-19
- Дэлхий
- 0

Өмнөд Америкийн Эквадор улсын баруун хойд эргээр 7.8 баллын газар хөдлөлт болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 246 хүн амь насаа алдаж, 2500 гаруй хүн бэртсэн байна. Газар хөдлөлтийн дараа Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа хэвлэлийн хурал зарлан, улс орондоо үүсэн нөхцөл байдлын талаар танилцуулжээ. Газар хөдөлсөн бүс нутгаас Манаби мужийн гамшгийн байдал хамгийн хүнд байгаа аж. Нурангид болон барилга байшинд дарагдсан хүмүүсийг аврах ажлыг шуурхайлан хийхээ Рафаэль Корреа мэдэгдсэн байна. Эквадорын Гео физикийн судалгааны газрын мэдээлснээр тус газар хөдлөлтийн бүсэд нийт 156 удаагийн чичирхийлэл мэдрэгджээ.

Сэтгэгдэл (0)