“Samsung” хамгийн олон ажилтнаа цомхотгожээ

 

        2015 онд хамгийн олон хүн цомхотгосон байгууллагуудыг БНСУ-ын “Yonhap” агентлагаас нэрлэжээ. Уг жагсаалтыг дэлхийн электрон барааны шилдэг төлөөлөгч, үндэстэн дамнасан“Samsung” корпораци тэргүүлсэн байна. Оны сүүлчийн дүн мэдээгээр үндэстний хэмжээний 30 корпорацийн мэдээллийг харьцуулан жагсаажээ. “Samsung” үндсэн 222.821 ажилчинтай бөгөөд өнгөрсөн онд ажилчдын 5.8 хувь буюу 13.636 хүнийг цомхотгожээ. Жагсаалтын хоёрдугаарт химийн технологийн “Hanwha” групп 5000 гаруй хүн цомхотгон удаалсан байна. Зах зээлийн судалгаагаар тогтвортой ажлын байрны үзүүлэлт буурчээ. Шинэ, залуу боловсон хүчинд ажлын байрны хүрэлцээ муу байгаа бөгөөд нэг ажлын байранд хоёр сар хүртэлх хугацаагаар ажиллуулаад халах тохиолдол цөөнгүй байгаа аж. Жагсаалтад бүртгэгдсэн30 байгууллагын хүрээнд нийт сая гаруй хүн ажлаасаа халагдсан байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (98.226.83.151)

    2016-04-20

    hohi chin.muu novshnuud not-5 n hun hulhidsan tv-d zalgaj bolohgui baliar hujaa sanaa bolson.uilchiluulegchee gomdooson ta nartai zargaldah biz.not-4 d zalgaj boldog uildel yagaad not 5-d bolohgui bolson be?!