“Toyota” 30 тэрбум иений алдагдал амсчээ
- 2016-04-20
- Дэлхий
- 0

Автомашин үйлдвэрлэгч “Toyota” корпораци Японд болсон газар хөдлөлтийн уршгаар 30 тэрбум иений алдагдал амсчээ. 2011 онд болсон цунами, газар хөдлөлтөөс амссан алдагдлаа нөхөж, үйлдвэрлэл хэвийн нөхцөлд дөнгөж ороод байжээ. Кумамото хотод байрладаг Honda, Nissan, Sony зэрэг компаний үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрч, Renesas Electronics-ийн хянагч чип угсардаг үйлдвэрийн барилга нуржээ. Компаниудын хохирлын хэмжээг тогтоохоор шинжээчид ажил лаж байна. Кумамото хотод үйл ажиллагаа явуулдаг гадаадын томоохон салбар компаниудын барилга эвдэрч, мөн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. “Toyota” компанийн төлөөлөгч үйлдвэрийн барилга, төхөөрөмж эвдэрч сүйдсэнээс гадна сэлбэгийн агуулах байсан учраас хохирол их байна гэв. “Toyota” компани энэ жил үйлдвэрлэлээ удаан хугацаагаар зогсоож байгаа хоёр дахь тохиодол нь энэ юм. Өнгөрсөн хоёрдугаар сард гангийн үйлдвэрт их хэмжээний гал гарч үйлдвэр түр хаалгаа барьж байсан юм.
А.Даваа

Сэтгэгдэл (0)