Хятад улс авлига авсан түшээдээ цаазална

 

        БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар болон Ардын дээд шүүхээс авлигад автсан албан тушаалтнуудад цаазаар авах ялын хэмжээ тогтоосныг “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжид дурдсанаар, 460 мянган ам.доллараас дээш авлига авсан гишүүдэд хуулийн дээд хэмжээ оноох аж. Си Зиньпин дарга авлигын эсрэг томоохон хэмжээний аяныг 2012 онд эрчимтэй эхлүүлсэн билээ. Албан ёсны статистик мэдээгээр, өнгөрсөн нэгдүгээр сард 5459 албан тушаалтныг баривчилсан байна. Мөн тус улсын авлигын комиссын мэдээлснээр, намын сахилга бат зөрчсөн 50 мянган ал-бан хаагчийг өнгөрсөн жил шийтгэжээ. Олон улсын хүний эрхийн байгууллагын тай ланд дурдсанаар, Хятад улс өнгөрсөн жил 1.6 мянган иргэнээ цаазалжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.40.248)

    2016-04-20

    Монголын авилгачдыг эхнээс нь цаазлах юмсан.Энэ бол харгаислал биш.Нийгмээ цэвэршүүлэх алхам.