Шинэхэн Герман шар айраг худалдаанд гарч эхэллээ

 

Нийслэл хотын төвд орших “КРОНЕ БРАУХАУС ” Герман үндэсний ресторан нь урин хаврыг угтаж шинэхэн шар айргаа исгэн гаргаж үйлчлүүлэгч та бүхэндээ барьж байна. Энэхүү шар айраг нь 5.0 %-ын спиртын агууламжтай, цайвар өнгөтөй, зөөлөн амт бүхий шар айраг юм. Манай ресторан нь  ХБНГУ-ын Мастер технологич Аксел Гүммихийг нээлтээ хийснээсээ хойш урин  ажиллуулж байгаа бөгөөд Монголд анх удаа Германы жинхэнэ Баварийн шар айргийг өөрийн исгэлтийн үйлдвэртээ боловсруулж, зөвхөн тус рестораны үйлчлүүлэгчдэдээ зориулж үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм. Шар айрагны түүхий эд, орц найрлага нь Баварийн “Хольцгүй, цэвэр байх хууль” -ийг мөрддөг бөгөөд аливаа химийн болон хүнсний нэмэлтгүй амьд бүтээгдэхүүн юм.

 

Мөн олон жилийн туршлагатай мэргэжлийн мастер тогоочийн бэлтгэсэн Баваарын алдартай нийслэл Мюнхэн хотын дэлхийд танигдсан хоолны төрөл болох цагаан зайдас, гахайн шийр буюу тахалцаг зэрэг төрөл бүрийн амтат зоог, гарын хоолоор үйлчлэх болно.

 

  Рестораны зай талбайн хувьд гаднаа 90-100 машины зогсоолтой, нэг ээлжиндээ 300-350 хүн хүлээн авах хүчин чадалтай тав тухтай, тохилог орчинг бүрдүүлсэн юм.

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Усны гудамж, 3-р хороо, Үндэсний циркийн зүүн өргөтгөлд.Утас:80032232   

 

 

 Архи эрүүл мэндэд хортой

+21 -ээс доош насныханд  худалдахыг хориглоно

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)