Нас барсан эмэгтэйн хүү эрүүл мэндэллээ
- 2016-04-21
- Дэлхий
- 0

Варшавын эмнэлэгт эхийгээ нас барснаас 55 хоногийн дараа мэндэлсэн хүүгийн тухай мэдээлэл Барууны хэвлэлийг шугиулж эхэллээ. “Говорит Москва” агентлагийн мэдээлснээр хүүгийн ээж 17 долоо хоногтой жирэмсэн байхдаа тархины хорт хавдраар нас барсан байна. Хэдийгээр эх нь нас барсан ч эмч нар ургийн амь насыг аварч, эсэн мэнд төрүүлэхийн тулд зүрхийг нь тусгай аппаратаар цохилуулж байжээ. Улмаар ургийг 25 долоо хоногтойд нь кесарево хагалгаагаар гарган авсан аж. Хүү ойролцоогоор нэг килограмм жинтэй, цоо эрүүл мэндэлсэн байна.
А.Даваа

Сэтгэгдэл (0)