“Sharp” компанийг “Foxconn Technology” групп худалдан авчээ

 

     “iPhone”-ийг үйлдвэрлэгч, Тайванийн “Foxconn Technology” групп Японы “Sharp” компанийг худалдан авчээ.Тус компани "Sharp”-ийн нийт хувьцааны гуравны хоёр 389 тэрбум иен буюу 3.5 тэрбум ам.доллараар худалдан авч байгаа аж. Төлбөрийн урьдчилгаа болгон 100 тэрбум иенийг “Sharp”-ийн данс руу шилжүүлжээ.

 

Японы цахилгаан хэрэгслийн ууган компаниудын нэг “Sharp”-ийн 105 жилийн түүхийг хүндэтгэн ажиллах болно гэдгээ “Foxconn Technology”-ийн ТУЗ-ийн дарга мэдэгдсэн байна. Японы Төрийн өмчит “Innovation Network” корпораци “Sharp”-ийг дотоодын компанийн өмч хэвээр хадгалахын тулд худалдан авах санал тавьсан ч “Foxconn Technology”-ийн саналыг давуулж чадаагүй аж. “Sharp” компани зээлдэгч банкуудтай тохиролцож, өрийн бүтцээ өөрчилсний дүнд 2015 оны өрийн зардлыг 7.2 тэрбум иенээр бууруулахаар болоод байгаа юм.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)