Япон шинэ системтэй хиймэл дагуул хөөргөнө
- 2016-04-21
- Дэлхий
- 0

Хүчтэй газар хөдлөлт, цунами болсон тохиолдолд харилцаа холбооны найдвартай байдлыг хангах зорилгоор хиймэл дагуулын шинэ систем зохиох шийдвэрийг Японы Засгийн газраас гаргажээ. “Nikkei Asian Review” сайтад мэдээлснээр, шинэчилсэн систем бүхий хиймэл дагуулыг 2017 онд хөөргөхөөр төлөвлөсөн байна. Энэхүү хиймэл дагуулын шинэ системийг 2011 оны гуравдугаар сард тохиолдсон хүнд байдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээхээр болжээ. Тухайн үед хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас Хоншю аралд хөдөлгөөнт холбооны29 мянган станц, телефон утасны 1.9 сая шугам эвдэрчээ. Улмаар аврах ажиллагаа явуулах, хохирлын уршгийг тооцон гаргахад ихээхэн бэрхшээл учирч байв. Харин шинэ хиймэл дагуулууд сансраас байршил тогтоох болон харилцаа холбооны станцын үүргийг гүйцэтгэх ёстой юм. Уг систем нь мөн алслагдсан бүс нутгийн оршин суугчдад анхааруулга өгч, шаардлагатай мэдээллээр хангах ажээ.

Сэтгэгдэл (0)