Амараа-”Би юу хийчих вэ”
- 2016-04-22
- Үнэн
- 0

"Намайг Амараа гэдэг" хэмээн 2012 оны сонгуулиар Ардчилсан намд итгэл сэтгэлээ өгч явсан залуу маань 4 жилийн дотор ингэж хувирчээ. Монгол орон минь Улс шиг хөгжсөнгүй, ард түмэн нь Хүн шиг амьдарсангүй. Амараа ийнхүү бухимдаж байна. " Би эгэл жирийн амьдралтай энгийн л нэг ардын хүү. Өөрийн амьдралын сайн сайхны төлөө өөдрөг бодол тээн эцэж цуцалтгүй тэмцэж буй мянга мянган Монгол залуучуудын л нэг. Ард түмний төлөөллийн байгууллагад ардын хүү орж болдоггүй юм бол Ардчилсан улс гэж хэлбэр хөөж, дүр эсгэх ямар хэрэг байна! Айсуй цагийн өнгөнд сайн сайхан зүйл өчүүхэн ч атугай байгаа гэдэгт итгэдэг"
Амтай болгон үгээ хэлдэг
Айл болгон газартай болдог
Ардын хүү шүүхийн өмнө
Албан тушаалтныг ч ялж болдог
Ардчилсан засаг ялна гэж ах нар маань тэмцэв
Ард түмэн дэмжив
Амараа хүртэл хашгирав
Хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө гэж
Хүсэл мөрөөдлөө тэд тунхаглав
Хүн бүр итгэлээ өгч хөдөө, хотгүй Ардчилсан нам ялав
Би гагцхүү ардчилал гэдэг бие хүмүүний үнэт эрдэнэ-тэгш эрх, тусгаар тогтнол, тэмцэж ялсан өвгөдийн түүх
Амиа өгсөн газар шороо, алаг үрсийн минь гэрэлт ирээдүй
Ард түмний гэгээн хүслийг амаа мэдэхгүй хашгирч явлаа
Би юу хийчихэв ээ
Гэтэл тахин шүтээд байсан нөгөө ардчилал маань
Талцаж хуйвалдагсдын халхавч болж
Шунал, эрх мэдэлд өнгө нь хувирч
Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг
Улаа шагайлцсан Ардчиллын ах нар маань
Улс орноор минь тоглож орхилоо
Би юу хийчихэв ээ...

Сэтгэгдэл (1)
(122.254.126.2)
ккк.ТÑнгÑÑлÑг үндÑÑÑÑн Ñм даа ÐонголÑÑÑд маанÑ.ÐмÑдÑÐ°Ñ Ð¾ÑÑин Ñавган Ð´Ð°Ñ Ñ Ñ Ð¾Ð¾Ð»Ð¾Ð½Ð´Ð¾Ð¾ Ð±Ð¸Ñ Ð·Ð°Ñаг Ñ Ñд ÑолигдÑон намÑн ÑөлөвÑил ÑÑинаа болоогүй. УРгÑÑ Ñд л ÐÐÐ-Ñн заÑаглаÑан 20 жилд ÑÐ¼Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð»Ð¾Ð¾. Ðдоо ÑÑгÑÑ Ñд Ñаж байна гÑÑ ÑÑÑ Ò®Ò¯Ð» Ñ Ð¸Ð¹Ñ ÑÑÑой Ñмаа л Ñ Ð¸Ð¹ÑÑн Ñ Ð³ÑÑ Ñиг. ÐÑÑÑл Ñ Ð¸Ð¹Ñ ÑÑÑой Ñмаа Ñ Ð¸Ð¹Ð´Ð½Ò¯Ð¹ Ñ Ð¸Ð¹Ñ Ð³Ò¯ йÑÑÑой Ñмаа Ñ Ð¸Ð¹Ð´Ñг намÑг Ñагаад ÑÐ¾Ð½Ð³Ð¾Ñ Ð³ÑÑд гүйгÑÑд байгааг Ð¾Ð¹Ð»Ð³Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ Ñм. Ðдоо ÑÑÑд ÑÐ°Ñ Ð²Ñ Ð´ÑÑ ÑаÑга ÑаÑайлаад ÐÐÐ-аа ÑонгоÑоол Ñ Ñдлаа ÑÑиагийн Ð½Ñ ÑонÑоол бөглөÑөөл, ÑÑаандаа Ñ Ð°Ñ Ð°Ð¶ ÑаÑаал? Ò¯Ð¼Ñ Ð¸Ð¹Ð³ÑÑ Ò¯Ð½ÑÑÑÑ Ð» Ñ ÑзÑÑ Ð½Ñг ÑÐ°Ð³Ñ ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ болноо гÑÑл Ñвж Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð°Ñ Ð´Ð°Ð°!!!!!