Шинзо Абэ В.Путинтэй уулзахаар болжээ

 

        Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сарын 6-нд Сочи хотод Оросын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар болжээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын мэдээлснээр, В.Путин Кремлийн ордонд Японоос Орост суугаа шинэ элчин сайдыг оролцуулж, гадаад орнуудын 16 элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авахдаа дээрх мэдээг уламжилсан байна. ОХУ-ын Төрийн тэргүүн “Япон улстай олон талын яриа уулзалт зохион байгуулах нь манай дипломат бодлогын тэргүүлэх чиг хандлагын нэг. Ирэх сарын6-нд Абэгийн Орост хийх ажлын айлчлал харилцан ашигтай үндсэн дээр Орос Японы харилцааг цаашид ахиулахыг хүсч байна. Хоёр орон нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаа шийдвэрлэх нэн шаардлагатай байна” гэжээ. Япон улс АНУ болон бусад түншийн дарамтыг хүлээж байгаа ч Оростой харилцаагаа хэвийн болгохын тулд хичээн зүтгэж буйг В.Путин сайшаажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)