Намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

 

            Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан дуусч, шийдвэрээ танилцууллаа. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Энэхүү хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Цэц үзээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн шийдвэрлэлээ.

 

Иймд Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2016 оны 05 дугаар дүгнэлтээ гаргалаа.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (112.72.12.7)

    2016-04-25

    jagsaaltaar songogdood odoo suuj bgaa erhemuudiig xuuli zorchson gej uzej bolox uu

  • Зочин (59.153.113.143)

    2016-04-24

    Ямар ч тойроггүй, хэнээс сонгогдоогүй, тэгэхээр хариуцлага хүлээх боломжгүй жгасаалтын гишүүдийг сонгохгүй болсон нь үнэхээр том алхам. Үндсэн хуулийн хэлмэгдсэн заалтыг залруулсан ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • сонгогч (202.9.42.5)

    2016-04-24

    зөв шийдсэн байна

  • (119.40.97.94)

    2016-04-23

    Хэнээс ч сонгогдоогүй мөртөө УИХ-д 4 жил суусан нөхдүүдтэй хариуцлага тооцож авч байсан цалин хөлс бусад зардлыг буцаан авах хэрэгтэй.

  • (27.123.214.109)

    2016-04-22

    songuuli hoishloh wiide

  • (202.70.46.239)

    2016-04-22

    Zugeer l sanalaan tumnesen awad l 76n neg bolol do