Олимпын бамбарыг өнөөдөр асаана

 

        Риогийн олимпын бамбарыг асаах ёслол Грекийн Олимпын сүмд өнөөдөр болно. Олимпын бамбарыг Зевсийн сүмээс буухиалах эхний хүнээр спортын гимнастикийн дэлхийн аварга Элефтериос Петруниас тодорчээ. Зохион байгуулагчдын ярьснаар, бамбарыг хүлээн авах дараагийн хүн нь Бразилын гар бөмбөгийн алдарт тамирчин, олимпын хошой аварга Жиоване Гавио ажээ. Олимпын бамбарын буухиа Бразилд ирэх сарын 3-нд хүрэлцэн ирж, Рио-де-Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд Олимпын наадам эхлэх өдөр буюу ирэх наймдугаар сарын 5-нд өртөөлөн хүрэх юм. Грект долоо хоног үргэлжлэх олимпын бамбарын буухианд Сирийн дүрвэгсэд ч мөн оролцохоор болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)