II Елизабета 90 насны ойгоо тэмдэглэв
- 2016-04-22
- Дэлхий
- 0

Их Британи, Умард Ирландын нэгтсэн вант улсын хатан хаанII Елизабета 90 насны ойгоо өчигдөр тэмдэглэлээ. Хатан хааныхаа ойд зориулан Английн Засгийн газраас 10 төрлийн хүндэтгэлийн марк худалдаанд гаргасан байна. Эдгээр марк дээрII Елизабета болон Английн хун тайжуудын цээж хөргийг зурсан аж. Мөн төрсөн өдрөөрөө хатан хаанII Елизабета гуч нартайгаа анх гэрэл зургаа авахуулжээ. Букингемийн хэвлэлийн албанаас II Елизабетагийн төрсөн өдрийн баяр хоёр сар үргэлжлэх тухай мэдээлжээ. Энэ хугацаанд хатан хаанд зориулсан урлагийн тоглолт, үзэсгэлэн зохион байгуулах ажээ. Тухайлбал, ирэх сарын 10-нд Гэгээн Павелын сүмд Хүндэтгэлийн ёслол, 11-нд морин цэргийн жагсаал, 12-нд баярын парад болох юм байна.

Сэтгэгдэл (0)