Б.Обама Саудын Арабт нууц уулзалт хийлээ
- 2016-04-22
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Эр-Рияд хотод Саудын Арабын хаан Салмантай хаалттай уулзалт хий жээ. “CNN” агентлагийн мэдээлснээр уулзалт хоёр цаг үргэлжилсэн байна. Талууд бүс нутагт өрнөж буй мөргөлдөөнийг намжаахад чиглэсэн арга хэмжээ авах та лаар санал солилцсон болохыг эх сурвалжид дурджээ. Харин Ца гаан ордны хэвлэлийн алба Саудын Арабын Эрга ордонд болсон уулзалтын үеэр "Иран улс Ойрхи Дорнодын бүс нутагт өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэлтэй сорилт бэрхшээлүүдийн талаар төрийн тэргүүн нар хэлэлцсэн” гэж мэдээлсэн байна. Ираны асуудалд хандах хандлага болон терроризмтой тэм цэх асуудлаар өөр байр суурьтай байгаагаас үүдэн АНУ болон Саудын Араб хоорондын харилцаанд үл ойлголцол үүсээд байсан юм. Йеменд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж байгаа болон тус улсад хү мүүн лэгийн тусламж үзүүлнэ гэсэн хаан Салманы амлалтыг Обама сайшаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч “Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, террористуудтай тэмцэх ажиллагаанд Саудын Араб чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон дурджээ. Үүний дараа Обама Абу Дабийн хунтайж, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Зэвсэгт хүчний дээд командлагч, шейх Мохаммед Бин Заид Аль Нахьядтай уулз жээ. Энэ уулзалт Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаас нэг өдрийн өмнө болсон юм. Харин өчигдөр зохион байгуулсан уулзалтад Персийн булангийн зургаан орон, тодруулбал, Сау дын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эми рат улс, Катар, Бах рейн, Оманы албаны хүмүүс оролцжээ. Уг дээд хэм-жээний уулзалтын үеэр АНУ болон түүний түнш орнууд бүс нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама Саудын Арабын уулзалтаа өндөрлөөд Лондонг зорьжээ. АНУ-ын Төрийн тэргүүн болон Тэргүүн хатагтай нар ха тан хаанII Елизабетатай Винд-зорын ордонд өнөөдөр хүн-дэтгэлийн зоог барих юм. Мөн Английн ерөнхий сайд Дэ вид Кэмеронтой хамтарсан хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн тухай Цагаан орд-ноос мэдээлсэн байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)