20 ам.долларын дэвсгэрт зургаа солино

 

20 долларын дэвсгэрт дээрх АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч Эндрью Жэксоны хөргийг солихоор болжээ. Иргэний дайны үед боолчлолын эсрэг тэмцэгч, өнгөт арьст эмэгтэй Харриет Тюбмэний хөргийг оронд нь байрлуулж дэвсгэртийн ар талд Ерөнхийлөгчийн хөргийг үлдээх гэнэ.

10 болон таван долларын зургийг мөн өөрчлөх бөгөөд солигдох хүний нэр хараахан тодроогүй байна.

Тавтын дэвсгэрт дээр дуурийн дуучин Мариан Андерсан, Мартин Лютэр Кинг нарын хэний хөргийг залах талаар ард иргэдээс санал асуулга авч байгаа аж. Дэвсгэртүүдийг 2020 онд гүйлгээнд гаргах юм байна.

Жил гаруйн өмнөөс дэвсгэрт дээр эмэгтэй хүний хөргийг байрлуулах асуудал яригдаж эхэлсэн бөгөөд олон нийтийн саналаар Харриет Тюбмэнийг тодруулжээ.

Ерөнхийлөгч асан Эндрью Жэксоныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч харгис нэгэн байсан гэж буруутгадаг юм.

Харин Харриет Тюбмэн нь өмнөд мужид гэр бүлээрээ боол байсан ч 1849 онд хойд муж руу дүрвэн ирж300 орчим боолыг оргуулж эрх чөлөөтэй болгосон гэдэг.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)