Лидер эмэгтэйчүүд чуулж байна
- 2016-04-23
- Үнэн
- 0

СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжилж байна.
Тус хурал нь “Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос зохион байгуулж байгааг та бүхэн мэдэж буй. Ямартай ч тус хуралдаанд Бразиль, ОХУ, Хятад, Колумб, Солонгос, Япон гэх мэт нийт 14 орны 20 гаруй төлөөлөгч ирсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Үүнээс харвал дэлхийн олон улс орноос манлайлагч эмэгтэйчүүд чуулжээ.
Харин манай улсаас салбар салбарын лидер эмэгтэйчүүд дэлхийн улс орны эмэгтэйчүүдтэй санал бодлоо уралдуулж байна. Тухайлбал, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Цолмон, НАМЭХ-ын Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа.
Тус хуралдаан нь гурван чухал асуудлын хүрээнд болж өнгөрөх аж. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн өнөөгийн байдал, Эмэгтэйчүүдийн эдийн засгийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар хэлэлцэж, итгэлүүд тавигдсан бол Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуудлаар олон улсаас ирсэн зочидтойгоо санал бодол, туршлага солилцсон. Мөн ногоон хөгжил ба тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Тус хурлын хоёр дахь өдөр “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендерийн тэгш байдал”, “Эдийн засаг ба жендерийн тэгш байдал”, “Ногоон хөгжил ба тогтвортой хөгжил” сэдвүүдээр салбар хуралдаан хуралдлаа. Салбар хуралдааныг Ж.Цолмон, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар даргалж тус хурлаас гарах “Улаанбаатарын тунхаглал-2016” болон Улс төрийн намуудад хандаж уриалга гаргав.








О.Түвшинзаяа

Сэтгэгдэл (1)
зоÑин (103.26.193.71)
Цолмон,ÐаÑÐ°Ð³Ð´Ð¾Ð»Ð³Ð¾Ñ Ð³ÑÑ Ð¼ÑÑ ÑмÑгÑÑйÑүүдийг Ñ Ð°ÑÐ°Ñ Ð°Ð´ дÑÑÑиалÑай ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ Ñм аа Ñ Ð°Ñин ÑÐ½Ñ Ð¦Ð¾Ð³Ð·Ð¾Ð»Ð¼Ð°Ð°, Ðмгалан гÑÑ Ð¼ÑÑ Ñ Ó©Ð´Ó©Ó©Ð»Ó©Ð³ байдал Ð½Ñ Ð°Ñилдаггүй ÑмÑгÑÑйÑүүд Ñаг үеÑÑÑÑÑ Ñ Ð¾ÑоÑÑон, ÑйÑгаÑÑай Ñанагдаад Ð±Ð°Ð¹Ñ Ñм даа.