Б.Обама Их Британийг үлдэхийг ятгалаа

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Их Британийн ерөнхий сайд Девид Кэмеронтой хэлэлцээр хийхдээ тус улсыг Европын холбоонд үлдэхийг шаарджээ. Тэрбээр британичууд Европын холбооноос гарах талаар олон нийтийн санал асуулга явуулах нь Америкийн хэтийн хөгжилд саад болох тул Европын холбооны гишүүн хэвээр үлдэхийг ятгасан байна. Мөн хүчирхэг Европ тивийг удирдахад хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Хэлэлцээрийн дараа Цагаан ордны тэргүүн “Их Британи Европын холбооноос гарах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах эсэхийг тус орны сонгогчид шийднэ. Энэ асуудалд АНУ маш их анхаарал тавьж байна. Учир нь энэхүү шийдвэр манайд нөлөөлөх юм. АНУ хүчирхэг Их Британи улстай түншлэхийг хүсдэг. Их Британи өөдрөг байвал Европыг удирдахад хүч нэмэрлэх юм. Европын холбоондоо гишүүн хэвээр үлдвэл Их Британийн хүч нөлөө ихэснэ” гэжээ. Харин Их Британийн Засгийн газрын тэргүүн“АНУ бол Их Британийн чухал түнш. Их Британи Европын холбоонд үлдэж, АНУ-тай түншлэлээ үргэлжлүүлж болох юм” хэмээжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Glenn (95.141.27.89)

    2016-04-26

    Манай компани нь нэр хязгаарлагдмал Сион санхүүгийн үйлчилгээ байна, бид жилд 3% -ийн хүүтэйгээр бизнесээ сайжруулахын тулд зээл хайж байгаа сонирхсон хэрэглэгч нь зээл өгч, бид сая € 15 нь зээлийн хүртэл танд туслах болно. Бид бизнес эхлүүлэх эсвэл таны одоогийн бизнесээ өргөжүүлэх танд мөнгө зээл танд тусалж чадна, бид ч бас хувийн зээл, авто зээл, бизнесийн зээл, орон сууцны зээл, хөдөө аж ахуйн зээл, эсвэл ямар нэгэн шалтгаанаар зээл гэх мэт санал болгож танд хэрэгтэй бол Өнөөдөр зээлийн бидэнтэй холбоо барина уу. Бид 15 сая евро хүртэл зээл болно. хэрэглэх бидэнд и-мэйл: zionloan1@gmail.com