“Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн боллоо

ХУД-ийн цэцэрлэгүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн боллоо

 

 

        Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний Цагаан толгой-2016” тэмцээн өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилготой юм. Тэмцээнд дүүргийн 27, 28, 29, 49, 53, 71, 72, 134, 121, 144, 230 дугаар цэцэрлэгийн нийт 11 баг оролцсон бөгөөд урьдчилан өгсөн удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, багийн ахлагчийн тэмцээн, урлагийн тоглолтуудыг бэлтгэн 5 төрөлд өрсөлдөв.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)