Шерли Темплийн бөгжийг дуудлагаар худалджээ

 

        Буржгар үст охины дүрээр Холливудын кино урлагт нэрээ мөнхөлсөн дипломатч Шерли Темплийн хөх брилиантан шигтгээтэй цагаан алтан бөгжийг “Sotheby” компани дуудлагаар худалджээ. Нью-Йорк хотноо энэ сарын 21-нд зохион байгуулсан дуудлага худалдаагаар 9,54 кратын брилиантан шигтгээтэй уг бөгж 35 сая ам.долларын үнэ хүрчээ. “Хөх шувуу” хэмээх брилиантан шигтгээг суурилуулсан энэ хүү цагаан алтан бөгжийг Шерлийн 12 насны төрсөн өдрөөр аав нь бэлэглэсэн байна. Тэрбээр гурван настайгаасаа эхлэн кинонд тоглож эхэлжээ. Шерли Темп лийн кино карьер АНУ-ын их хямралын үе буюу 1929-1939 онд үргэлжилсэн ба дэлгэцийн 58 бүтээлд дүрээ мөнхөлсөн аж.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)